Австралийн гэрэл зурагчин Жонатан Мэй Мексикийн гэмт бүлэглэлийн этгээдүүдтэй холбоотой шивээсчин найман эрийн бүтээлийг цувралаар гэрэл зургийн үзэсгэлэндээ тавьжээ. Эдгээр хүмүүс нь шивээс хийхээс гадна Мексикийн хар тамхины наймаачидтай ойрын холбоотой хүмүүс аж. 

Гэрэл зурагчин Мэй өөрийн цуврал зургуудаа "Элсэн цөл дэх бэх" хэмээн нэрлэн шивээс үзүүлэхийн зэрэгцээ Мексикийн хууль бус дээрэмчдийн нууц амьдралыг гэрэл зургаар харуулжээ.