Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө нэгдсэн холбоог байгуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурч боловсрох, эмчлэх, хөгжлийн бэрхшээлтэй болохоос нь өмнө урьдчилан сэргийлэх зэрэг ажилд ТББ-ууд  нэгдэж байгаа юм. Улсын хэмжээнд 16 мянган хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судалгаа байдаг ч энэ нь нарийн тоо биш гэнэ. Тиймээс холбооны хамгийн эхний хийх ажил бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн статистик судалгааг гаргах юм байна.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө ажиллах холбооныхон зам талбайгаа засч өгөхийг төр засгаас хамгийн түрүүнд шаардах аж. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох боломж, орчныг нь бий болгож өгөх ёстой гэж үзэж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө ажиллах тус холбоонд нэгдэхийг хүссэн байгууллага, төвүүдэд нээлттэй ажээ.