Сайн байцгаана уу? Бидний амьдрал хүрэлцэхгүйгээс хүрэлцэх хүртэл зөндөө л юм болдог ч боломжийн амьдралтай энгийн гэр бүл.

Гэтэл эхнэр бид 2-н хувьд ажил амьдрал сексийн хувьд зөрөөд байдаг зүйл байхгүй гэж хувьдаа боддог байлаа. Өмнө нь би сардаа нэг хоёр удаа найзуудтай гардаг байсан боловч сүүлийн үед хүүхдүүд том болоод орой тоглох гээд намайг гаргах дургүй болсон.

Эхнэрийг ажилтай үед бид гурав дандаа хамт байдаг. Өөрөө бага насандаа гэр бүлийн хайр халамж бага амсч өссөн болохоор хүүхдүүддээ тэр зовлонг мэдрүллэхийг хүсдэггүй. Харин ссүүлийн үед эхнэр маань нэг залуутай уулзаж байгаа бололтой. Хүүхдүүд ээж хүнтэй утсаар яриад гэж хальт ам алдсан. Сүүлийн сар орчим юм мэдэгдэхгүй байснаа  хэд хонгийн өмнөөс нөгөөдөх нь орой үдшээр дохиод байх юм. Гэрээс гарах дургүй байсан чинь нэг юм хэлж нэг уурлаж  байгаад гарч ордог боллоо.

Би өөрийгөө дэмий зүйлд хардаад байна уу гэж бодох юм. Уг нь тийм хартай хүн биш л дээ. Эсвэл тэр залуу нь уруу татаад манай хүнийг ийм байдалд оруулаад байна уу би яавал дээр вэ, чангалаад гаргахгүй байвал цаашаа бүүр явчих юм болов уу гэж бодогдоод байх юм.