Аргын тооллын наймдугаар сарын 17. Сумъяа гариг, Билгийн тооллын 03. Харцага одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 05.58 цагт мандан, 20.02 цагт жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.