Жаргах насан дээрээ төгс эмэгтэй хүн болсон  Монголын цорын ганц хүн бол яах аргагүй Н.Ган-Од буюу Ганбууш.  Тэрбээр саяхан дотны хүмүүсийнхээ хүрээнд төрсөн өдрөө нууцлаг хүрээнд тэмдэглэсэн.

Түүний төрсөн өдөрт хэн хэн ирсэн нь нууцлаг байгаа ч хатагтай Н.Ган-Одын төрсөн өдрийн бэлэг эхнээс нь задрав. Тодруулбал түүний төрсөн өдөрт ирсэн хүмүүс Шангри-Ла зочид буудлын аль ч улс оронд үйлчлүүлэх эрхийн  алтан карт буюу Shangri-La Golgen circle member card, шижир алтан ээмэг, бөгж, гарын болон хөлний бугуйвч, зүүлтний хослол, “Bays spinning клубт хичээллэх жилийн эрх /Улаанбаатар их дэлгүүрийн баруун талын/, Flex”фитнесс клубт жил явах эрхбүхий 1.5 сая төгрөгийн карт, дансаар болон бэлнээр  ам.долларыг дугтуйд хийж өгсөн бөгөөд сагс дүүрэн сарнай,  “Victorai secret” брэндийн гоо сайхны иж бүрдлүүд, брэндийн гутал хувцас төрөл бүрээрээ өгснөөс гадна бэлэг барьжээ. Мөн "Эгэл амьдралын мөр" ТББ -ийн захирал н.Сайнаа Солонгос нисэх онгоцны тасалбар болон замын бүх зардлыг ивээн тэтгэсэн байна.

Түүний энэ жилийн төрсөн өдрийг “Чикаго” шөнийн клуб ивээн тэтгэж 30 хүний иж бүрдэл ширээ,  караокены үнэгүй эрх, бодибюлдинг болон тайчих үзүүлбэрээр бэлэг барьжээ. Харин баярын ширээний гол чимэг болох бялууг Батбайгаль бэйкиргигийн хамт олон хариуцаж, гурван давхар бялууг илгэсэн байна.  Дашрамд дуулгахад тус хамт олон жилийн жилд  түүнд ингэж бэлэг барьдаг ажээ.  

Хатагтай Н.Ган-Одын хувьд Тайландаас ирэнгүүтээ төрсөн өдрөө хийсэн бөгөөд  энэ жилийн хувьд эх орондоо тун цөөн хоног байх гэнэ. Тодруулбал Солонгос руу сурталчилгааны ажилд оролцохоор удахгүй явах гэж байгаа. Эргэж ирээд удалгүй Сингапур нисэх зэргээр шахуу хөтөлбөртэй байгаа аж.  

Түүний төрсөн өдөрт эмэгтэйчүүд голдуу ирсэн юм.  Харин  Тайланд, Сингапур, Солонгос руу явах зэрэг энэ их зардлыг даасан байж болзошгүй  нууцлаг ноён эсвэл ноёд  энэ удаад ил гарсангүй. Байргүй, байргүй хэмээн ярьдаг олны нүднээс нууцлаг амьдардаг хатагтай Н.Ган-Одод ивээн тэтгэгч байгаа нь тодорхой. Харин гадаад дотоодоор эрхлүүлж байгаа нууцлаг ноёд хэн бол? Бодвол гадаад дотоотоор явдаг галуу шувууны мах иддэг нөхөд байж таараа... Хатагтай Н.Ган-Од ивээн тэтгэгчдээ ил гаргахгүй нь тодорхой, нууцлаг хэвээр үлдэх нь дамжиггүй ээ