Монгол Улсын Ерөнхийлөг­чийн сонгуульд Ардын намаас Б.Бат-Эрдэнэ, Ардчилсан намаас Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Удвал нар нэр дэвшин өрсөлдөж буй юм.

Сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөд­рийн 24 цагаар дуусгавар болж байгаа бөгөөд нэр дэвшигчид өнөөдөр халз мэтгэлцэхээр бол­сон. МҮОНТ-ээр 21.45 минутад Ерөнхийлөгчид нэр дэв­шигчдийн халз мэтгэлцээн гарах бөгөөд үзэгчдээс асуулт авч байгаа аж.

Нэр дэвшигчид мэтгэлцээнийхээ үеэр өөрсдийн мөрийн хөтөлбөрийнхөө талаар олон нийтэд танилцуулах юм байна. Үүний дараа үзэгчдийн асуултад хариулт өгнө.