Монголын кино уран бүтээлчид сүүлийн үед гадаадын киночидтай хамтарч ажиллах болсон. Үзэгчддээ шинэ өнгө, жанрыг харуулахыг зорьж гадны аль нэг улсад киноныхоо зураг авалтыг хийдэг болоод удаж байна. Энэ жишгийг анх "Доз плас" энтертайнмэнтынхан тогтоосон юм. 

Тэд “Хөх толбот хүмүүс” киноны зураг авалтаа Франц улсад хийж, гадаадын жүжигчдийг тоглуулсан. Мөн  Өмнөд Солонгост  "Дүүлэн нис" киноныхоо  зураг авалтыг хийсэн бол "Кино шиг амьдрал"-ынхаа Вьетнам улсад зураг авалтыг нь хийж үзэгчдийн хүртээл болгосон. 

Тэгвэл удахгүй "Элэг нэгтэн" хэмээх шинэхэн дэлгэцийн бүтээлээ олонд хүргэхээр тун завгүй яваа гэнэ. Тус киноныхоо зураг авалтыг уламжлалт ёсоороо гадаад авч буй.

Найруулагч Ш.Доржсүрэн шинэ киноныхоо зураг авалтыг энэ удаад Банкгогт авчээ. Тэрбээр дүрийнхээ сонголтыг тун сонирхолтой хийсэн байна. Тодруулбал, 17 настай балетчин охин мөн Азийн нэр хүндтэй жүжигчин Vithaya Pansringarm тогложээ. Дэлхийд данстай жүжигчин Vithaya Pansringarm нь 2013 оны Канны Олон Улсын кино наадмын хүндэт зочин жүжигчин, 2014 онд Шанхайн Олон Улсын кино наадмаас “The Last Executioner” киногоороо "Шилдэг эрэгтэй дүр"-ийн эзэн болж байсан билээ. Уг кинонд шоронгийн офицерын дүрд тоглосон аж.

Манай улсын жүжигчид гадны бүтээлд оролцон тоглох үүд нээгдэж эхэлсэн. Тэгвэл Азийн шилдэг жүжигчин Монгол кинонд тоглож байгаа нь анхны тохиолдол энэ болж байна. Түүнчлэн "Тэнгэрийн Модун" ТТБ, "Брат брэнд", "Хас медиа" энтертайментынхан хамтран "Рэкетир-2" киног хэдхэн хоногийн өмнө Монголын үзэгчдийн хүртээл болгосон. Гадны уран бүтээл тэр тусмаа киноны нээлт албан ёсоор болоход гол дүрийн жүжигчид нь хүрэлцэн ирнэ гэдэг нь өдрийн од. Тэгвэл "Рэкетир-1" киноны гол дүрийн жүжигчин Мурат Бисенбин болон “Рэкетир 2” киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаев, “Сатай” фильмийн гүйцэтгэх захирал Анна Чакиртова нар оролцсон юм. Тэд киноныхоо нээлтэд оролцон фэнүүдтэйгээ хамтдаа гэрэл зургаа авахуулсан. Цаашдаа монгол кино гадны зах зээлд өрсөлдөх бөгөөд жүжигчин солилцоо хийхээр хамтран ажиллахаар дээрх ТТБ-ууд гэрээгээ үзэглэсэн гэнэ лээ. 

Ийнхүү Дэлхийд данстай Азийн уран бүтээлчид Монголын кино урлагийг сонирхож буй нь манай улсын кино урлаг хэр дэвшилттэй яваа нь харагдаж байна. 

 Х.Даваа