Мэргэжлийн боксын хамгийн шилдэг тамирчны нэг Флойд Мэйветер өнгөрсөн амралтын өдрөөр хамгийн үнэтэй машины нэг болох  Koenigsegg CCXR Trevita гэх төмөр хүлэг худалдан авчээ. 

Манай гарагийн хамгийн өндөр цалинтай тамирчин тэрээр энэхүү худалдан авсан машинд тун сэтгэл хангалуун байгаа аж.  Koenigsegg CCXR Trevita загварын машиныг ердөө хоёрхон ширхэг бүтээсэн ба үүний нэг нь ийнхүү дэлхийд данстай боксчин эрийн эзэмшилд очжээ.