Би одоо 30настай мэргэжлээрээ ажлаад явж байгаа нэгэн бүсгүи байна. Надад тохиолдоод байгаа асуудал гэвэл би анх оюутан болоод нэг залуутай үерхэж 3 жил хамт амьдарсан.

Гэтэл тэрний ээж биднийг хүнд үзүүлсэн чин таарахгүй гэж байна гээд салгасан. Би хүнтэй сууж хүүхэд гаргасан ч бид өөрсдөөсөө шалтгаалахгүй асуудлаас болж аргагүй эрхэнд салсан ингээд би буцаад өмнөх найз залуутайгаа амьдарсан. Тэр бас эхнэр хүүхэдтэй болсон байсан ч салсан байсан л даа. Ингээд бид 2 нийлээд 2 жил болсон ч бас л ээж нь бид 2-г хүн таарахгүй гэж байна гээд салгалаа. Энэ бөө, үзэж хардаг хүмүүс ингээд л зүгээр амьдарч байгаа хүмүүсийг болохгүй гээд салгачихаж болдог л юм байх даа.

Хар багаасаа хайртай дуртай гээд хамт байхад 2лаа жаргалтай байдаг янз бүрийн асуудлууд гарч байгаагүй. Тэр хүн над дээр буцааад ирэхийг би мэдэж л байна. Гэхдээ амьдрал чинь тоглоом юм уу. Би чинь эх хүн хүүхдээ хамгийн түрүүнд бодно шүү дээ. Сал гэхээр салаад, санаад байна гээд ирэхээр нийлдэг ийм амьдралаас үнэхээр залхаж байгаа ч би ч гэсэн маш их хайртай .

Буцаад нийлмээргүй байна гэхдээ тэр хүн намайг өөр зүйлээр гомдоож байсангүй халамжтай амьдрах идэвх зорилготой сайн хүн. Яагаад ийм юманд итгэж амьдралаараа тоглоод байна вэ

Би яах вэ