Өнгөрсөн хоногтнийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн  9, техникийн болон ахуйн холбогдолтой осол 2 нийт 11 удаагийн дуудлагаар гарч үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал,

Объектын гал түймэр: 2015.08.26нд Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 30 дугаар гудамжны 3 тоотод иргэн М-ийн  28х8 хэмжээтэй байшингийн дээвэр, тааз шатаж байсныг Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар унтраасан. Уг галд Иргэн М /45 нас, эр/ түлэгдсэн байсныг НД-ийн ЯТТ-ын эмчид хүлээлгэн өгсөн. Мөн иргэн Т /5 нас, эм/ галын аюулаас аварсан.

 

 

            Аврах ажиллагаа: 2015.08.26нд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойргоос Гандан явах замд “Honda Civic” загврын 20-17 УБО улсын дугаартай автомашины баруун урд талын дугуй хагарч гэрлийн шон мөргөж иргэн Г /21 нас, эр/ төмөр хийцэд хавчуулагсан байсныг  нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч гарган ЯТТ-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.