АНУ-ын Виржиниа мужийн TV-ийн сэтгүүлч шууд нэвтрүүлгийн үеэр буудуулан амь насаа алдсан ноцтой хэрэг гарсан байна. 
 
WDBJ-7 TV-ийн сэтгүүлч, 24 настай Alison Parker, болон оператор, 27 настай Adam Ward нар  зочноосоо ярилцлага авч байх үедээ ийнхүү халдлагад өртсөн ажээ. 
 
Худалдааны төвийн дэргэд хийгдэж байсан шууд нэвтрүүлгийн үеэр 8 удаагийн буун дуу, сэтгүүлч бүсгүйн хашгирахыг үзэгчид сонссон бөгөөд удалгүй зураг авч байсан камер газар оочин, оператор залуу унаж буй нь ч харагдсан байна.