Гаргүй эр эхийгээ ингэж асардаг
2015/08/28
Чень Синьин гэх эр долоон насандаа хоёр гараа алдсан ч амьдралын өмнө сөхөрөлгүй зүтгэсээр өдийг хүрчээ. Тэрээр 20 жилийн өмнө эцгээ алдсан ба үүнээс хойш тахир дутуу болж хэвтэрт орсон настай эхийгээ асрах болжээ.
Чень өдрийн турш ногооны талбайд ажиллан хоол хүнсээ бэлтгэхээс гадна гэр орны янзалж эхийгээ хооллох гээд олон ажилтай. Энэ бүхнийг хоёр гаргүй эр хийж амжихааргүй мэт харагдаж байгаа ч тэрээр бүх зүйлийг өөрөө хийдэг байна.
Тэрээр долоон насандаа өндөр хүчдэлд цохиулан хоёр гараа алдснаас ийм байдлаар өдийг хүрчээ.