Багшдаа мөргөж буй шавийг хараад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа "Багшийг шүтэх ёсон гэж Монголчууд зүгээр ч нэг хэлээгүй. Дэлхийгээс медаль хүртсэн С.Ням-Очир маань Балжаа багшдаамөргөхийг хараад үнэхээр бахархалаа. Хүн бүрт байх ёстой сайхан жудаг юм шүү дээ. Үнэхээр сайхаан...Энэ хүүг илүү их амжилт хүлээж байна даа" хэмээжээ.