“Шинэ үе” продакшины жүжигчин  Аси нэрээрээ та бидний хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан СТА Р.Алтансүх  таалал төгсөн байна.

Бүтээсэн дүр, найруулсан уран бүтээлээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авдаг байсан тэрбээр өнгөрсөн жил цус харваад байсан бөгөөд  түүний эмчилгээнд зориулан хандивын тоглолт  зохион байгуулж байсан. Нэг хэсэг биеийн байдал нь дээрдэж тоглолт, уран бүтээлээрээ  үзэгчидтэй уулзаж байсан  тэрбээр  Монголын хошин урлаг, тайз дэлгэцийн соруудын нэг байсан юм.

Түүнийг нас барсан талаар "Шинэ үе" продакшн: "Бидний дотны анд ард түмний хайртай хүү Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан,Алтан Гадас одонт Роза Алтансүх маань өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзлээ.Түүний хийж бүтээсэн бүхэн бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд үлдэх болно. Ум сайн амгалан болох болтугай..." хэмээн албан ёсны мэдэгдэл хийсэн байна. 

Түүний гэр бүл, аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Ум сайн амгалан болтугай