Худлаагаар дүүрсэн Монгол
2013/06/28
Үнэнийг нууж болно гэхдээ үнэнийг хэзээ ч устган алга болгож болохгүй. Хэзээ нэгэн цагт үнэн хаа нэг газраас гарч ирнэ. Үнэнээс хүн хэзээ ч зугтаж чадахгүй гэдэг бол амьдралын үнэн.
Өнөөдөр Монголын эрх баригчид үнэнд гүйцэгдэж байна. Монголд яагаад үнэнийг ярьдаггүй вэ? Улс төрчдийн үг, үйл хэргийнх нь араас “үнэн үү” хэмээн асуух хэрэгтэй биш үү. Бүгд л ам уралдан яриад л, үнэн яриад байгаа юм уу, худал яриад байгаа нь мэдэгдэхгүй. Үнэхээр үнэнийг яриад байна уу эсвэл худал зүйлийг үнэн мэт үнэмшилтэйгээр яриад байна уу гэдгийг ялгаж салгаж, ойлгох нь бидний амьдрал үйл хэрэгт тустай.
Харамсалтай нь өнөөдөр хэн ч үнэнийг асуухгүй юм. Зөв буруугийн тухай ярьж болно. Ер нь үнэнгүй нийгэм гэвэл худлаа нийгэм гэсэн үг. Худал нийгэмд эмх замбараа гэж байхгүй. Монголын өнөөдрийн нийгэм бол үнэнийг гадуурхаж, худлыг цэцэглүүлсэн нийгэм. Худлаа нийгэм худлаагаараа цааш үргэлжлэх ямар ч бололцоогүй болчихлоо. Ерөөсөө худал зүйлд ирээдүй гэж байдаггүй. Энэ хар. Ардчилал мөн үү. Үүнийг хар. Эрх чөлөө мөн үү. Одоо хар. Шударга ёс тогсон уу.
Сүүлийн 20-иод жилийн хооронд тэнэгүүдийг толгой дээрээ гаргаж, дураар нь дургиулсны гайгаар юу болсныг одоо харъя. Бүх зүйл худлаа шүү, монголын улсад худлаа дээд цэгтээ хүртэл цэцэглэсэн шүү гэдэг бол “үнэн”. Нэрэлхэж, нууж хаалгүй “үнэн”-үүдтэй танилцацгаая.
1. “Монголд Ардчилал байхгүй” гэдэг нь үнэн
Гадны мэдэмхийрэгчид өнөөдрийг хүртэл бидэнд зааж ирсэн бөгөөд одоо ч худлаагаа давтаж танай ардчилал бол “Азийн үлгэр жишээ ардчилал” хэмээн худал цаасан малгай өмсгөсөөр байна. Азийн үлгэр жишээ ардчилалтай орнууд гэвэл Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Сингапур гээд нэрлэж болно. Яагаад гэвэл тэнд эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх хангагдаж, сайхан амьдрал цэцэглэсэн байна шүү дээ. Ард түмэн нь гуйлгачин, ядуу орон хэзээ ч ардчилсан байж таарахгүй. Гадаадынхны магтаал бол шуудхан хэлэхэд “толгойг нь илж байгаад тархийг нь сорох” бодлого юм.
Ардчилал монголд байхгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрцгөөе. Дараа нь хамтдаа жинхэнэ ардчиллаа бүтээцгээе.
2. “Либерализм дээр суурилсан капитализм хямралд орсон” гэдэг нь үнэн
Либерализм ярьдаг улс төрчдөөс асуухад либерализм “өөрөө өөрийгөө” сөнөөгөөд нэгэн жарныг өнгөрөөгөөд байгааг мэдэж байгаа юу гэж асуумаар байна. Түүний дараа “Нью-Либерализм” буюу “Шинэ либерализм” гарч ирээд хямралд орсныг хүн төрөлхтөн өнөөдөр нэгэн дуугаар хүлээн зөвшөөрлөө. Үүний илрэл бол 2008 оноос эхэлсэн дэлхийн банк, санхүүгийн хямрал. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй бөгөөд тэр нь АНУ гадаад бодлогодоо “шинэ либерализм”-ыг бодлогоо үндсэн хэрэгсэл болгодог бөгөөд энэ нь жижиг буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, өнгөтэй өөдтэй бүгдийг ховх сорох л заль юм.
Либерализм ярьж төрийг нь сулруулж, нийгмийг нь задалж улмаар улс орныг эмх замбараагүй байдалд оруулах нь энэ бодлогын гол зорилго. Манай улсад шинэ либерализмын бодлогыг жанжин шугамаа болгосон АН өнөөдөр засаг барьж байна. Тэд үүнийг мэдэж байгаа болов уу. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бол шинэ либерализмыг хамгийн ихээр тунхагладаг хүн. Өнөөдөр дэлхийн улс төрийн онолчид төрөө бэхжүүлэхгүй бол замбараагүй байдал бий болдог гээд байхад энэ хүн эсрэгээр нь ажиллаад байгааг юу гэж ойлгох вэ? Социализмыг нураачихсан, либерализм дээр суурилсан капитализм бүтсэнгүй. Одоо хаачих вэ?
3. “Чөлөөт зах зээлийн хууль гэж хаана ч байхгүй” гэдэг нь үнэн
Эдийн засгаа жолоодож, монопол болсон хэдэн компаниуддаа шаардлага тавьж чадахгүй байгаагаа л халхавчилсан төдий. Төр эдийн засагт оролцох ёсгүй гэж мунхруулцгаана. Төр эдийн засагт оролцохгүй юм бол төр байхын хэрэг байна уу? Төр л ард түмнээ хамгаалахгүй бол ашгийн төлөө компаниуд ард түмний амьдралаар тоголчихно. Өнөөдөр тоглож байгааг харж байна шүү дээ. Чөлөөт зах зээлийн хууль гэж хаана ч байхгүй төдийггүй улс орныг компаниуд авч явдаггүй юм.
4. “Мэдлэггүй хүмүүс Монголыг хэзээ ч хөгжүүлж чадахгүй” гэдэг нь үнэн
Хөгжил, дэвшил ярих гэж байгаа бол мэдлэгийн хөгжлийг л ярих хэрэгтэй. Мэдлэг боловсрол бол хөгжлийн тулгуур үндэс. Тэрхүү мэдлэг нь үнэн бөгөөд баталгаатай байх ёстой. Монгол орныг мэдлэгтэй хүмүүс л удирдаж, өнөөдрийн энэ хямралаас гаргах боломжтой. Энэ бол цор ганц зам бөгөөд гарц. Мэдлэггүй хүмүүс хоосон ярьж, цаг үрж, аминдаа завшиж бас хоорондоо хуйвалдахаас хэтрэхгүй . Тэдэнд найдах арга байхгүй. Өнөөдөр мэдлэг боловсрол олгох ёстой газрууд нь хоцрогдлын туйл болж доктор профессор цолтнууд нь “хэн ч биш” боллоо.
Онолыг уландаа гишгэж, мэдлэг боловсролыг мөнгөнөөс доогуур тавьснаар манай улс тэнэгийн хараалд өртжээ. Мөнгөтэй хүмүүс л монголыг авч явна гэж итгэснээс болж мөнгөтэй бас дээр нь тэнэг, эх орныхоо төлөө сэтгэлгүй хүмүүсийг толгой дээрээ гаргачихаад байна. Тэд ашгийн төлөө улс орноор тоглож байна. Цор ганц үнэн гэвэл мэдлэг боловсролотой Монгол хүн л улс орныг хямралаас гаргаж, хөгжилд хүргэнэ.
5. “Хуучин хүмүүс шинэчлэлтийг хийж чадахгүй” гэдэг нь үнэн
Засгийн газрын сайд нарын бараг 80 хувь нь өмнөх засгийн газар болон УИХ-д сууж байсан хүмүүс шүү дээ. Өнөөдөр гэнэт ухаарсан мэт жүжиг тавих нь зальдах гэж байгаагийн илрэл. Тиймээс шинэчлэлийг хэзээ ч өнөөгийн эрх баригчид хийж чадахгүй гэдэг нь үнэн. Бага идээсэй л гэж хүсье.
6. “Сонгуулиар юу ч өөрчлөгдөхгүй” гэдэг нь үнэн
Баталгаагүй байдал нь л эрх баригчидад сайн зүйл болж байгаа юм. Учир нь тэд ард түмний саналыг хүссэнээрээ өөрчилж, дураараа засахад боломжтой. Сонгууль бол ардчиллын илэрхийлэл биш шүү дээ. Хамгийн гол нь сонгууль шударга явагдах нь ардчилал хөгжихөд чухал. Төрд нэгэнт хулгайч, луйварчид байгаа үед ард түмэн гэгээрээгүй бол сонгуулиар юу ч өөрчлөгдөхгүй.
7. “Монгол орноо гадныханд худалдсан” гэдэг нь үнэн
Үүний наагуур хоосон шоу хийсэн хүмүүс олон болжээ. “Шоу цэнгээн миний амьдрал” гэсэн ерөнхийлөгч маань ч өөрөө “но”-той шүү дээ.
8. “Намууд төрийн хямралыг үүсгэж байгаа” гэдэг нь үнэн
Монголын улс төрийн намууд өнөөдөр монголын төрийг төр биш харин бизнесийн талбар болгож, ард түмний амьдралаар тоглож байна. Намуудын хоорондын ялгарал үгүй болж хоорондоо хуйвалдаж байна. МАН, АН-ынх ч ялгаагүй тэдэнд ганцхан эрх ашиг бий. Тэр нь асар их баялаг болон мөнхийн эрх мэдэл. Монголын ард түмний эрх ашиг гэсэн ойлголт аль эрт мартагдаж, харин намын, хувийн эрх ашгаар хоорондоо харьцаж, асуудлыг шийдэж ирлээ. Нам бол гэмт хэрэгтнүүдийг төрийн хамгаалалт, төсвийн мөнгө, эрх мэдэлд хүргэх гүүр болжээ. Өнөөгийн улс төрийн намуудыг татан буулгах эсвэл шинэчлэхгүй л бол өнөөгийн төр засаг хэзээ ч өөдлөхгүй.
Тэд л төрийг хойш татаж, төр нь улс орны хөгжлийг тушсаар өдийг хүрлээ. Бизнесийнхэн нь бизнесээ хийж, төрийн хар хүмүүс нь төрдөө зүтгэх нь эрүүл нийгмийн шинж юм.
9. “Монголын төр үгүй” болсон гэдэг нь үнэн
“Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүсэглэдэг итгэл найдварын илэрхийлэл болсон Монголын төр үнэгүй төдийгүй хүчгүй болжээ. Төрөө шүтнэ гэдэг бол “миний төр намайг хамгаална” гэсэн л итгэл найдварын илэрхийлэл. Төр гэдэг ард түмнээ гадны дайсан, дотоодын луйварчдаас хамгаалах эрхэм зорилготой. Тэгвэл өнөөдөр намайг хамгаалах миний төр үгүй болж, намайг хамгаалахаа болжээ. Төрийн эзэн нь ард түмэн өөрсдөө байх ёстой байтал өнөөдөр нам нэртэй улс төр-бизнесийн бүлэглэлүүд эзэн суужээ.
Ардчилсан төрийн тогтолцоо алдагдаж УИХ, ЗГ хоёр тусдаа байх зарчим өнөөдөр алдагджээ. УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүд тус тусдаа байж л нэг нэгнийгээ хянах боломжтой. Өнөөдөр манай төр ард түмний төлөө ажиллахгүй харин уул уурхайн компаниудын төлөө л ажилладаг болжээ.
10. “Оюу Толгойн гэрээ бол Монгол үндэстний эсрэг гэрээ” гэдэг нь үнэн
ТӨГСГӨЛ Энэ мэтээр цааш жагсааж болно. Бүх зүйл болоод байгаа юм шиг өөрсдийгөө хуурч хэдий хүртэл амьдрах юм бэ? Үнэнийг хэлж, худлыг таслан зогсоох хэрэгтэй. Худлаа, буруу зүйлийн хажуугаар дуугүй өнгөрсний гайгаар өнөөдөр бүх зүйл худлаа болж, буруугаар хийгддэг болчихоод байгааг бид бие, сэтгэлээрээ мэдэрч байна. Энэ их худлааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон хар пиарчид үнэн юм шиг, зөв юм шиг дамжуулж, ард түмэн ойлгуулахын төлөө шөнө өдөргүй зүтгэж байна. Энэ бол эрх баригчдын даалгавраар хийгдэж байгаа л үйлдэл.
Дээр жагсаасан “үнэн”-үүдээс гадна хүүхдийн хүмүүжил, цэцэрлэг, сургууль, их сургууль, доктор профессорын цол гээд л худлаагаар явагдаж байгаа олон салбаруудыг жагсааж болно. Үнэн л монголыг аврах болно гэдгийг одоо нэгэн дуугаар зөвшөөрөх хэрэгтэй. Бас үүнд үнэмших хэрэгтэй.
Зочин · 2013/07/01
tiimee ene niitlel yag l odoogiin mongol tujh shu de er ni oligarhuud ard tumnee bolovsroltoi bolgohiig husdeggui uma buh bulhaig medchih ni geed ertnii romiin oligarhuudiin zarchim bna shu de ard tumend talh s*** 2-g l ug gej
Зочин · 2013/06/30
MAHN, MAN iin gai
Зочин · 2013/06/30
23 jil mongoliig mongol bish bolgoson ardchilsan nam ehleed hariuts***** hvleeh heregtei mongolchuudiig huvaaj chadlaa ene nam evseldvvlj chadahgvi bizee elbegeeg bi 20 heden ond mongoliin turiig busniulsan buriadiin svns gej boddog um
Зочин · 2013/06/30
medseer bj medeegui dur uzuuleed yabaa bid hoorhii ireedui mini hoorhii yaltai ch bilee
Зочин · 2013/06/30
unendee bol yag unen.namuud gej heseg buleg bayjihiin tuluu humuus bga shuu de.ard tumneer togolson huursan ulger yarisan avilgalch naraar duuren
Зочин · 2013/06/30
zL zL
Зочин · 2013/06/29
***** ***** ve/?byh yumiig ygyisgene gej yu baidag yum
Зочин · 2013/06/29
Тийм шүү өөр юу ч биш
zz · 2013/06/29
Yg unen