Насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 45 дэх, эмэгтэй чөлөөт бөхийн 26 дахь ДАШТ энэ сарын 7-12-ны өдрүүдэд АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болох юм. Тэгвэл өчигдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Эхний өдөр сонгомол барилдааны 66 кг, 75 кг, 98 кг-ын жингүүдийн барилдаан болж байна. Энэхүү тэмцээн нь 4500 үзэгчийн суудалтай “The Orleans Arena” спортын ордонд 4 дэвжээн дээр явагдана.

ДАШТ өмнө нь АНУ-д 1962, 1966 онуудад Толидо, 1979 онд Сан-Диего, 1995 онд Атланта, 2003 онд Нью-Йорк хотод болж байсан билээ.