Малайзын Куала-Лумпур хотноо болсон “Мiss Tourism international 2012” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд эх ороноо төлөөлөн оролцсон Т.Амарзаяа энэ тэмцээнд үндэсний хувцсаа сурталчлан “Best national costume” буюу “Шилдэг үндэсний хувцастай модель” номинацийн эзэн болж байсан билээ.

Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцсон мисс Т.Амарзаяа дэлхийн 56 орны гоо бүсгүйтэй өрсөлдөн топ 15-т багтсан юм. Т.Амарзаяа нь “Mongolian Beauty 2011” тэмцээний дэд байрын шагналт, “Шилмэл загвар” ордны гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг. Ингээд залуу авьяаслаг загвар өмсөгч бүсгүйдээ цаашид дахин дахин амжилт гаргахыг уншигч олныхоо өмнөөс хүсэн түүний хувийн зургаас хүргэж байна.