Сайн байна уу ? Би 24 настай жирийн л нэг арван жилээ төгсөөд их сургуульд орж амжилттай төгсөөд аятайхан ажил хийдэг ганц бие, даруухан эмэгтэй. Одоо ч хүртэл гадуур дотуур явж, хүмүүстэй уулзаад яваад байдаггүй. Бараг жилийн өмнөөс эртний танил нэг залуу фээсбүүкээр мессеж бичээд эхэлвээ.

Эхнэртэй гэж мэддэг болохоор аав ээжийг маань таньдагийн хуваарь л мэнд мэдэлцэж бусдаар нүүр өгөхгүй байсийн. Угаас би их ааш муутай болохоор эрэгтэй хүмүүс надад халдаж ойртож зүрхэлддэггүй юм. Тэгээд нөгөө залуу уйдгүй байнга бичиж аав ээжийн талаар өөрийнхөө талаар бичээд л байсан. Надтай заавал уулзана бага байхдаа л хөөрхөн охин байна гэж боддог байсан харамсалтай нь таарч байсангүй, жоохон хүүхэд байсан гээд намайг уяраадаг байлаа. Тухайн үед би 7,8 дугаар ангийн хүүхэд нөгөөх маань 10 дугаар анги байсан байхаа. Яагаад ч юм уулзахгүй л бол уулзахгүй байх ёстой гэсэн юм шиг манайд бүтэн зун байж, байнга ирдэг байхад нь би дандаа байхгүй байдаг байсийн. Тэр үед би байгаад зүгээр л танил болчихсон байсан бол одоо амьдрал арай л өөр байна байх. За баахан халиад явчлаа. Тэгээд байнга мессеж бичээд сүүлдээ яриад тэгээд уулзий гээд би бас яагаад ч юм хармаар байсан болохоор ганцхан удаа уулзчихий гэж бодоод уулзсан. Их мундаг залуу болжээ. Ухаантай хөгжилтэй, нэхх сайхан эрэгтэй хүн ийм л байх ёстой гэж бодохоор ноён нуруутай, 2 хүүхэдтэй, сайн аав, сайн нөхөр болсон байсан.

Тэгсэн ч гэсэн дараа нь уулзий гээд байнга гуйна, гэрийн гадаа хүрээд ирнэ, байнга санаа тавиад, ажлаас ирж авна гэнэ. Тэгээд нэг мэдэхэд уулздаг болсон. Миний нөгөө ааш, бардам эхэмсэг зан тэр хүний л өмнө нугарч нөгөө хүмүүсийн хэлдэгээр бузар булай, заваан арчаагүй айл гэр үймүүлсэн нууц амраг болсон. Мэдсээр байж шүү. Одоо бараг жил болох гэж байхад эхнэрээ ганц удаа муулж байгаагүй нь надад үнэхээр таалагддаг. Их хөөрхөн надад чин сэтгэлээсээ сайхан ханддаж хайрладагийг бүх зүйлээс нь мэдэрдэг. Гэхдээ хэзээч гэр бүлээ орхихгүй, би ч зөвшөөрөхгүй. Заримдаа арай эрт хоёулаа таарахгүй чи гэртээ байхгүй юу хийгээд тэнээд алга болчдын гэнээ. (Би ахындаа хүүхэд хардаг байсийн). Би хэзээч энэ хүнтэй сууна гэж нүглээ зузаалж байгаагүй ээ.

Харин одоо холбоогоо тасламаар байна. Даанч маш их дассан дурласан болохоор дэргэд байхгүй ч сэтгэлд минь байгаа гэж бодохоор бүх зүйл дүүрээд сайхан байдаг. Уулзахаа болий гэж зөндөө хэлээд 1 ч хонолгүй ярихаар нь утсаа аваад ярьчихдаг. Бидний хувьд байнга хамт байдаггүй болохоор уулзах, утсаар ярих минут бүр үнэтэй. . . Амьдралынхаа цаг хоромоос хороон байж, хүний нүд, хэл амнаас зугтаан байж залгаж байгаа гэж бодохоор авахгүй өнгөрөх хэтэрхий хайран санагддаг. . . Найз нөхөд маань бүгд намайг хүндэлдэг даруу төлөв сайн хүн гэж бодож байгаа, хүний нөхөртэй ингээд уулзаж байх гэж бодохоор хаяадаа шууд уйлчихдаг. . . Яаж холбоогоо таслах вэ? Харааж зүхсэнч хамаагүй тэр үг намайг холдоход туслаж магад