Өнөөдөр  Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал 10.40 цаг орчимд эхэлсэн юм. Гэтэл хурлын үеэр шүүгдэгч Г.Маралмаа ухаан алдаж, түргэн тусламжийн машинаар эмнэлэг явлаа.

Ийнхүү шүүгдэгчийн биеийн байдлаас шалтгаалан шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 07 хүртэл хойшлуулав. Шүүх хуралдааны үеэр Г.Маралмаагийн өмгөөлөгч н.Хувцагаан “Тахарын алба шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг авчрахдаа нэг машинд суулгасан.  Энэ үеэр Т.Цогт Г.Маралмаа руу дайрч, алуурчин гэх зэргээр дуудсан. Үүнээс болж, миний үйлчлүүлэгч Г.Маралмаа сэтгэл санааны хүнд байдалд орж, ухаан алдахад хүрлээ. Тиймээс дараагийн удаад шүүгдэгчдийг авчрахдаа тус тусад нь автомашинд суулгахыг хүсье” гэсэн юм.