Энэ амралтын өдөр буюу маргаашнаас нөгөөдөр шилжих шөнө сар бүтэн хиртэх гэж байна.  Энэ үеэр сар дэлхийд хамгийн ойр зайд дөтлөн ирж, ердийнхөөсөө 14 хувь том, 30 хувь тод гэрэлтэж харагдах юм байна. 

Хиртэлт 72 минут үргэлжилнэ. Энэ нь ойрын 20 жилд тэмдэглэгдээгүй сарны бүтэн хиртэлт аж. Сарны бүтэн хиртэлтийг Умард болон Өмнөд Америкаас бүхэлдээ, Европ, Африк, Азийн баруун хэсэг, Номхон далайн бүс нутгийн дорно хэсгээс тодорхой харж болох юм байна. Сар хиртэлт нар жаргамагц тохиож байгаа учраас Азийн орнуудад илүү мэдэгдэх гэнэ. Зарим эх сурвалжуудад энэ удаагийн сар хиртэлтийг “Улаан сар” гэж нэрлээд байгаа. Энэ үед дэлхийн сүүдэр саран дээр тусах учраас сарны өнгө улаан өнгөтэй харагдах ажээ. Сарны бүтэн хиртэлт өнгөрсөн зуунд 1910, 1928, 1946, 1964, 1982 онуудад тохиож байжээ.

 Энэ удаагийн сарны хиртэлт манай улсад 17:14 цагт хагас хиртэж, 18:25:10 цагт бүтэн хиртэн 19:24 цаг хүртэл 59 минут орчим үргэлжлэх ажээ.