​Би яг хаанаас нь юу гэж бичихээ мэдэхгүй байна. Хайртай хүмүүс минь жил дараалж өнгөрсөн миний гаран дээр амьсгал хураацгаасан. Энэ хэцүү байгаа байдлаа ярилгүй бэтгэрч явсаар 1 жил өнгөрчээ.

2 хөөрхөн дүүгээ, бас эмээгээ харахаар надад маш их хэцүү байна. Учир нь хайртай өвөө минь бас эгч минь тэр 2 минь хоёулаа өвчнөөр маш удаан өвдөж зовж шаналж үнэхээр үгээр хэлэхийн аргагүй тийм хүнд байдалд өвдөж миний гар дээр 2-уулаа амьсга хураацгасан. Би өөрөө одоо 21 настай саяхан сургуулиа төгсөж ажил хийж байгаа. Эмээтэйгээ ээжтэйгээ 2 дүүтэйгээ амьдарч байна. Яагаад аавтайгаа байдаггүй вэ гэж бодож байгаа байх учир нь аавынх нь ээж нь ганцаараа болохоор хамт амьдарч байгаа. Би анх оюутан болохдоо их эрч хүчтэй өөрийгөө маш завгүй байлга сургуульдаа нэр хүндтэй 2 курс хүртлээ онц сурч байлаа. Харин 2 курсээс хойш өвөө минь өвдөж манайх гэдэг айл хүнд байдалд орсон бас эгч маань элэгний хорт хавдар энэ бүгдийг давж гарах гэж бил нар бүгдээрээ л зүтгэсэн гэвч тэр 2 минь биднийгээ орхиод явсан. Энэ бүгдийг болсноос хойш би гэдэг хүн их ууртай ямар ч зорилго тэмүүлэл утга учиргүй амьдралтай болсон. Зүгээр л урсгалаараа гашуудлаа тайлж чадахгүй явсаар 1 жил өнгөрчээ. Хэрвээ тэр 2 минь байсан бол 2 дүү минь элэг бүтэн ээж аавтайгаа эмээ минь жаргалтай ээж минь ч гэсэн би ч гэсэн жаргалтай байхсан гэж бодох юм. Хамгийн хэцүү нь 2 дүүгээ харахаар хэцүү байна. Хүний дайтай хүн болгочихсон юмсан гэж бодох юм. Би найз залуутай 4 жил үерхэж байна 2-уулаа сургуулиа төгсцөн. Найз залуу маань 2-уулаа суух цаг болсон хүмүүс ч гэсэн суу гэх юм. Гэвч надад 2 дүү минь л бодогдоод байх юм. Хэрвээ би хүнтэй суулаа гэхэд тэр 2-оосоо хол байна. Бас эмээ минь хэдий удвал гэж хамт байж сэтгэлийг нь жаахан ч гэсэн зөөллий гэж бодох юм. Би яаж гашуудлаа тайлах вэ та бүхэн надад туслаач миний нүдэнд тэр 2 минь байнга харагдах юм хажууд байгаа юм шиг…