Монголын Дүлийн иргэдийн Нийгэмлэгээс "Монгол дохионы хэлний эрхтэйгээр Бидний хүүхдүүд чадна" нээлттэй чуулга уулзалтыг 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тус чуулганаас Монгол Улсын Засгийн газар, бодлого боловсруулагчдад хандан уриалга гаргасан байна.

Монголын Дүлийн Иргэдийн Нийгэмлэгээс уриалга гаргалаа 

Тус уриалгад Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийг Нэмэлт протколын хамт соёрхон батлаад 7 жил болж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчны асуудлыг нэг мөр шийдвэрлэж өгөөгүй байгааг онцлоод 1-рт, Монгол дохионы хэлийг албан ёсоор зөвшөөрч, хуулийг батлах; 2-рт, дэлхийн дүлийн иргэдийн холбооноос санал болгодог зарчмаар дохионы хэл, дүлий хүмүүсийн асуудалтай холбоотой ямар нэгэн бодлого, журам боловсруулахад Монголын дүлийн иргэдийн төрийн бус байгууллагуудаар дамжуулан сонсголын бэрхшээлтэй иргэдийг оролцуулах; 3-рт, сонсголын бэрхшээлтэй иргэд, ялангуяа хүүхдүүдэд бүх шатны боловсролыг дохионы хэлээр дамжуулан олгохыг хуульчлахыг уриалж байна гэжээ.