Яг энэ цаг мөчид 2013 оны үндэсний их баяр наадмын хурдан хурц азарга гараанаас хөдөлж байна. Газар газрын 204 шандаст хурдан хүлгийн дотор төрийн болоод бүсийн баяр наадамд алдраа дуурсган түмний танил болсон ийм хүлгүүд дараах дугаартай мордож байгаа юм байна.

Дундговь Өлзийт Б.Наранхүүгийн Монгол хээр 909 энэ цагийн нэрт түмэн эх

Өмнөговь Цогтцэций Д.Бат-Эрдэнийн Улс халзан 393 сүүлийн хоёр жил дараалан төрийн наадамд түрүүлээд байгаа

Говь-Алтай Шарга Х.Бат-Эрдэнийн хул 5 энэ жилийн сунгаануудад хурдан байгаа

Дундговь Эрдэнэдалай Р.Раашийн буурал 15. Бүсийн наадмын хэд хэдэн айрагтай, улсын наадамд хоёр удаа арвын дотор давхисан.

Өвөрхангай Хужирт Г.Батхүүгийн Соёмбо зээрд 1. Өнгөрсөн жил төрийн их баяр наадамд айрагдсан, бүсийн наадмын олон аман хүзүүтэй.

Өвөрхангай Хужирт П.Батсайханы Гуулин зээрд 111. Улс бүсийн их баяр наадмын олон айрагтай.

Төв Бүрэн Х.Улам-Өрнөхийн хул 335. Өнгөрсөн жил төвийн бүсийн даншигт айрагдсан.

Дорнод Баяндун П.Цэвэгмидийн шуурган хүрэн 333. 2013 оны Дүнжингаравт айрагдаж, Эрдэнэтийн бүсийн уралдаанд түрүүлсэн.

Хөвсгөл Мөрөн Т.Болдбаатарын халиун соёолон 399. Бүсийн уралдаанд гурав айрагдаад байгаа.

Төв Баян Х.Цогтсайханы Сүмбэн зээрд 1135. Төрийн түмэн эх

Өвөрхангай Хужирт Д.Сугарын хул 519 . Өнгөрсөн жил төрийн наадамд айрагдаж, төвийн бүсэд түрүүлсэн.

Дундговь Дэрэн Ц.Бямбасүрэнгийн хүрэн 547. Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадамд аман хүзүүдсэн.

Говь-Алтай Шарга Н.Зоригтын хар 565. Хаврын бүсийн уралдаанд хоёр айрагдсан.

Дорноговь Хатанбулаг М.Жаргалсайханы алаг 156. Говийн бүсийн даншигт дараалан түрүүлээд байгаа.

Сүхбаатар Дарьганга Ц.Бат-Эрдэнийн алаг 577. Өнгөрсөн жил соёолон зүүн бүсэд түрүүлсэн энэ жилийн сунгаануудад сайн байгаа.

Сүхбаатар Дарьганга Ч.Улааны зээрд 551. 2011 оны төрийн наадамд айрагдсан.

Булган Могод Н.Базаргарьдын марзан халзан соёолон 601. Бага насандаа бүсийн уралдаанд олон айрагдаад байгаа. Энэ цагийн ийм хурдан түмэн эхүүд гарааны зурхай руу хөдлөөд байна. Хэний аавын хүүгийн магнайд наадмын од харвахыг хэсэг хугацааны дараа бид харах болно. Манай сайтын хамт олонтой цуг байж уралдааны мэдээллийг цаг тухайд нь авахыг уншигчдаасаа хүсэж байна.

О.НАБА