Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Цагийн хуваарийг 08:00 – 20:00 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа. Тухайлбал өвлийн улирлын бүсчлэлийг 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15-ны хүртэл тогтоож, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн юм.

Хязгаарлалтын бүсээс хасагдсан замууд:

- Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдсөн;
- Нисэхийн аюулгүйн тойргоос Яармагийн зам, ТЭЦ-3-ийн уулзвар,
- Ажилчны гудамж ТЭЦ-4-ийн уулзвар хүртэлх замууд;
- ТЭЦ-3-ийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө хуучин цагаан хаалганы уулзвар ШУТИС-ийн МИС-ийн уулзвар хүртэлх замууд;
- Хуучин цагаан хаалганы уулзвараас Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвар, Зайсангийн гэрлэн дохиотой уулзвар;
- Яармагийн гүүрний урд уулзвараас Баянзүрхийн товчоо хүртлэх Богд уулын арын зам;
- 120 мянгатын уулзвараас Их монголын гудамж Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртлэх замууд;
- Говийн уулзвараас Дунд голын гудамж Энхтайваны гүүрний доод зам, Гандигийн гудамж замууд;
- Сансарын аюулгүй аюулгүйн тойргоос Доржийн гудамж цайзын уулзвар, Офицеруудын ордон хүртлэх замууд;
- Дарь-Эхийн уулзвараас Дамбын уулзвар, 7-н буудал салдаг уулзвар, 32-н уулзвар хүртлэх замууд;
- Дэнжийн-1000 зам, 6-р бичил хорооллын замууд бүрэн чөлөөлөгдсөн.

Өвлийн цагийн хуваарийн хязгаарлалтын бүс, тогтоосон замууд:

- Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойш Энхтайваны гүүр;
- ШУТИС-ийн МИС-ийн уулзвараас хойш Нарны гүүр;
- Ажилчны гудамж ТЭЦ-4-ийн гэрлэн дохиотой уулзвараас Саппарогийн аюулгүй тойрог;
- Саппорогийн аюулгүйн тойргоос 3, 4-р хорооллын эцэс Энэбишийн өргөн чөлөө, Тасганы овооны уулзвар;
- Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн аюулгүйн тойрог, Дэнжийн-1000 уулзвар, 32-н уулзвар;
- 32-н уулзвараас Цагдаагийн гудамж, 100 айлын уулзвар, Их тойруу Дарь-Эхийн уулзвар;
- Дарь-Эхийн уулзвараас Их тойруу, Сансарын аюулгүйн тойрог, Зүүн 4 замын уулзвар;
- Зүүн 4 замын уулзвараас Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын ордон, Чулуун овооны уулзвар;
- Чулуун овооны уулзвараас Нарны зам Нарантуул ОУХТ-ийн уулзвар, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар;
- Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас Нарны зам Дүнжингарав хорооллын уулзвараас дотогш замууд хамаарна.