Ардчилсан Нам задралын өмнө иржээ
2015/10/17
Бүтээн Байгуулалтын Нам гэгчийг Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй тус намын лидерүүд байгуулсан гэсэн мэдээлэл өчигдөр хэвлэлээр гарсан билээ.
Уг мэдээллийг зөвхөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин л няцаасан бол бусад нь тайлбар хийхээс татгалзсан юм. Тэгвэл уг мэдээлэл нь үнэн, тэр бүү хэл бас дахин нэг нам ч АН-аас төрж мэдэх тухай эх сурвалжууд өгүүлж байна. УИХ-ын гишүүн, "АПУ" компаний хувь нийлүүлэгч Г.Батхүү мөн өөрийн "Чандмань" фракциа нам болгохоор ажиллаж эхэлсэн гэнэ. Уг нам нь үндэсний үзэлтэй, шашины ардчилсан хэв үзэл сурталтай байх аж.
Судлаачдын дүгнэж буйгаар Өршөөл Үзүүлэх тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг тус тус баталсаны дараа АН 2-3 хуваагдах нь тодорхой гэнэ. Энэ нь Н.Алтанхуяг тэргүүтний, Г.Батхүү тэргүүтний, Х.Баттулга тэргүүтний тус тус нам байх магадлал өндөр байгаа аж. 2011 онд мөн л Засгийн эрх барьж байх үедээ МАН/ Тухайн үеийн Монгол Ардын Хувьсгалт Нам/ хоёр хуваагдан задарч МАН ба МАХН гэсэн хоёр нам болсон билээ.
П.Мандах
http://www.sonin.mn
Зочин · 2015/10/18
МАН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ БОЛОН УБ ХОТОД ХАМАГ ХҮЧЭЭ ДАЙЧЛАН АЖИЛЛАНА. ТҮҮНД НЬ АН АЛДАА ГАРГАЖ ОЛЗЛОГДОХҮЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АРГА ЯДСАН ЯАХААС Ч БУЦАХАА БАЙСАН ШИЙДСЭН МАН ГҮТГЭЛГИЙГ МАШ ХҮЧТЭЙ ЦАЦАХ БОЛНО. АН-ЫН ГИШҮҮДИЙГ ӨӨРДИЙГ НЬ ИТГЭТЭЛ ҮНЭН ЮМ ШИГ ГҮТГЭХ БОЛНО. БУЗАР АЛУУРЧИН МАН ТҮҮНИЙ УЛААН ХАМГААЛАГЧИД АЛНА ШҮҮ ҮНЭХЭЭР ҮНЭН ЮМ ШИГ ГҮТГЭХ БОЛНО .СОНГУУЛЬД ЯЛАХЫН ТУЛД ҮХЭХЭЭС БУСДЫГ ХИЙХ БОЛНО.ШҮХ
88583399
зочин · 2015/10/17
МАН-нханы сэрүүн зүүдний мөрөөдөл гэж энэнийг л хэлэх байхдаа...хаха аргагүй сонгууль дөхөөд байгаа нь мэдрэгдэж бна шүү.
Зочин · 2015/10/17
МАН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ БОЛОН УБ ХОТОД ХАМАГ ХҮЧЭЭ ДАЙЧЛАН АЖИЛЛАНА. ТҮҮНД НЬ АН АЛДАА ГАРГАЖ ОЛЗЛОГДОХҮЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АРГА ЯДСАН ЯАХААС Ч БУЦАХАА БАЙСАН ШИЙДСЭН МАН ГҮТГЭЛГИЙГ МАШ ХҮЧТЭЙ ЦАЦАХ БОЛНО. АН-ЫН ГИШҮҮДИЙГ ӨӨРДИЙГ НЬ ИТГЭТЭЛ ҮНЭН ЮМ ШИГ ГҮТГЭХ БОЛНО.АЛУУРЧИН МАН АЛНА ШҮҮ ҮНЭХЭЭР ҮНЭН ЮМ ШИГ ГҮТГЭХ БОЛНО .ШҮХ 88583399