Ч.САЙХАНБИЛЭГИЙН “САЙХАН БАЛАГ”-ИЙН ТӨГСГӨЛ
2015/10/19
Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Ардчилсан намын фракц хоорондын зөрчлийн золиос нь түүний толгойлсон Засгийн газар байх бололтой. Дээрээс нь Дубайд үзэглэсэн Оюутолгойн гэрээ хачир нэмж таарна. “Шударга ёс” эвслээс, тэр дундаа Г.Уянга гишүүний Ч.Сайханбилэгийг огцруулахаар цугуулж буй гарын үсэг 19 хүнд нэлээд дөхөж очсон тухай мэдээллийг эх сурвалж өглөө. Одоогоор 16 гишүүн зураад байгаа, мөн нэг гишүүн зурахад бэлэн, түүний араас 18 дахь нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан, намаасаа гарч шинэ байгуулна хэмээн З.Энхболдыгоо шантаажилж буй Н.Алтанхуяг байх гэнэ. Үүний дараагаар “Шударга ёс” эвслийн бүлгээс З.Баянсэлэнгэ, Д.Тэрбишдагва нар зурна. Бүр цаашлаад эрх баригчдын бүлгээс өдгөөгийн Засгийн газрын гишүүн Р.Бурмаа сайд зурах нь бараг тодорхой болсон. Тэрбээр кабинетынхаа тэргүүнийг огцруулахад хүчин зүтгэл гаргаж байж дараагийн засагт үлдэж чадна. Эс тэгвээс байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорч мэдэх учир эрх баригчдын бүлгээс хамгийн их хүчин зүтгэл гаргаж байгаа хүн нь Р.Бурмаа сайд. Улмаар “Шударга ёс”-чууд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Өршөөлийн хуулийн учрыг олохгүй юм байна гэдгийг мэдээд дараагийн Ерөнхий сайдтай хэдийнэ учраа олчихсон байж мэдэх сураг гарч эхлэв. Хэрэвзээ Шийдлийн Засгийн газар унаж дараагийн Ерөнхий сайдаар “Шударга ёс”-чуудын төлөвлөөгүй хүн гараад ирвэл тун чиг “аюултай”. Бүр ирэх сонгуулиас өмнө дахиад засаг ч унаж магадгүй байдалд хүрэх юм. Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайдын албанд томилогдвол Монгол Ардын Намтай хамтарна хэмээн ил цагаан мэдэгдсэн. Түүний эл мэдэгдэл Ардчилсан намын дарга хийгээд фракцуудын дургүйг маш ихээр хүргэсэн юм. Тэгэхээр Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайд болох нь юу л бол... Харин УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын халаасны хүн С.Эрдэнэ дараагийн Ерөнхий сайд болох магадлал тун өндөр. Тэрбээр “Шударга ёс”-чуудтай зөвшилцөөд сонгуулиас өмнө Өршөөлийн хуулийг тэдэнд ашигтайгаар шийдэж өгнө гэвэл “ногоон гэрэл”-ээр засгийг атгана гэсэн үг.
Харамсалтай нь Ардчилсан намын эл зодооны хамгийн том хохирогч нь ард түмэн байдаг нь эмгэнэлтэй. Тэдний эрх мэдэл, сандал ширээний төлөөх зодооны гэмгүй хохирогч нь ард түмэн болоод л үлддэг. Сонгууль хаяанд ирчихсэн байгаа энэ үед АН-ынханд улс орны эрх ашиг, ард түмний амьдрал, эдийн засгийн уналт огт хамаагүй бололтой юм. АН-ынхан засгаа унагаж, дараагийн ээлжийг үтэр түргэн “хоолонд” оруулж сонгуулийнхаа мөнгийг л босгох гэж улайрч байгаа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаах зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн улс төрөөс тодорхой харагдана. Ардчиллыг өөрийн өмч мэт санадаг өнөөгийн эрх баригчдад өгөх нэг зөвлөгөө байна. “Ардчилал” гэдэг үг чинь байн байн засгаа унагаж, түрийвчээ зузаалж, ард түмний амьдралыг доройтуулахыг хэлдэггүй юм...
С.БУЯН
uynga · 2015/10/23
ajil hij bga ulsa dandaa muuchlah yma tamin togooni vlger. ugaasa yg adilhan baij. yasan zavtai ym. hereldej bie biene unagah gej bhar ajlig n duustal n hiilgeech hairan hugatsa .odoohon duuslaashd .bie bienee halj selseer bgd .m
Зочин · 2015/10/20
ОДООГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД АРДЧИЛСАН НАМЫН БУРУУ БАЙХГҮЙ. ХАРИН ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙГ ГАДААДЫНХАНД ЗАРСАН БУРУУГАА БАЯРЦОГТРУУ ЧИХЭЭД МАН-ЫН ДАРГА АСАН БАТБОЛД, С.БАЯР НАР ХААНА Ч БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ АЛГА БОЛСОН. МАН ӨӨРӨӨ ЖИНХЭНЭ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН БУРУУТАН, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛСЭН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН ХУЛГАЙЧУУД МАН*ЫНХАН ГАРЦААГҮЙ МӨН.МАН-ЫНХАН ӨӨРСДӨӨ БОЛОХГҮЙ БҮХНИЙГ ХИЙДЭГ. ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ АРД ТҮМНЭЭ ЁРООЛГҮЙ ХАВЦАЛ РУУ ТҮЛХДЭГ. ДАРАА ТЭР ҮЕД ГАРЧ ИРСЭН ӨӨРСДӨӨСӨӨ БУСАД ХҮМҮҮСРҮҮ БОЛОХГҮЙ БҮХНЭЭ ЧИХДЭГ. МАН АРД ИРГЭДИЙН АМЖИРГААНЫХ НЬ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НЬ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВААД ӨӨРИЙН ӨМЧГҮЙ АРД ИРГЭД1990-ЭЭД ОНД ОРОСООС ХАРААТ БАЙДЛААСАА ГЭНЭТ САЛЖ АМААРАА ШОРОО ҮМХСЭН. ТЭР БУРУУГАА 1990 ОНД ГАРЧ ИРСЭН АРДЧИЛАЛРУУ ЧИХЭЖ ОЛОН СОНГУУЛЬ ДАРААЛАН ЯЛСАН ТУРШЛАГАТАЙ. 1990 ОНД ТӨРСӨН ХҮҮХДҮҮД БАС БУРУУТАН БОЛОХ УУ? ХАРИН ТЭР ҮЕД АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦДАГ БОЛЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГАА
Зочин · 2015/10/19
МАН-ЫН ДАРГА НАР ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЧИХЭЭД ХААНА АЛЬ УЛСАД БАЙГАА НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ НУУГДААД АЛГА БОЛСОН. ГЭСЭН Ч МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙГАА ЭНЭ ҮЕД АН ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ЧАДСАН.ШҮХ 88583399
Зочин · 2015/10/19
ОДООГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД АРДЧИЛСАН НАМЫН БУРУУ БАЙХГҮЙ. ХАРИН ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙГ ГАДААДЫНХАНД ЗАРСАН БУРУУГАА БАЯРЦОГТРУУ ЧИХЭЭД МАН-ЫН ДАРГА АСАН БАТБОЛД, С.БАЯР НАР ХААНА Ч БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ АЛГА БОЛСОН. МАН ӨӨРӨӨ ЖИНХЭНЭ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН БУРУУТАН, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛСЭН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН ХУЛГАЙЧУУД МАН*ЫНХАН ГАРЦААГҮЙ МӨН.МАН-ЫНХАН ӨӨРСДӨӨ БОЛОХГҮЙ БҮХНИЙГ ХИЙДЭГ. ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ АРД ТҮМНЭЭ ЁРООЛГҮЙ ХАВЦАЛ РУУ ТҮЛХДЭГ. ДАРАА ТЭР ҮЕД ГАРЧ ИРСЭН ӨӨРСДӨӨСӨӨ БУСАД ХҮМҮҮСРҮҮ БОЛОХГҮЙ БҮХНЭЭ ЧИХДЭГ. МАН АРД ИРГЭДИЙН АМЖИРГААНЫХ НЬ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НЬ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВААД ӨӨРИЙН ӨМЧГҮЙ АРД ИРГЭД1990-ЭЭД ОНД ОРОСООС ХАРААТ БАЙДЛААСАА ГЭНЭТ САЛЖ АМААРАА ШОРОО ҮМХСЭН. ТЭР БУРУУГАА 1990 ОНД ГАРЧ ИРСЭН АРДЧИЛАЛРУУ ЧИХЭЖ ОЛОН СОНГУУЛЬ ДАРААЛАН ЯЛСАН ТУРШЛАГАТАЙ. 1990 ОНД ТӨРСӨН ХҮҮХДҮҮД БАС БУРУУТАН БОЛОХ УУ? ХАРИН ТЭР ҮЕД АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦДАГ БОЛЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГАА
sa · 2015/10/19
Saihanbileg ogtsor