Аливааг урьдчилан харж зөгнөж хэлсэн тохиолдлууд нь хүн төрөлхтний сонирхлыг татахын сацуу тэр хэрээрээ айдас төрүүлсэн далд ертөнц байдаг. Дэлхий дээр ирээдүйг зөгнөж хэлсэн маш олон зөнч бий.

Эдгээрээс та бүхэнд аль хэдийнэ танигдсан Ванга (1911 - 1996), Нострадамус (1503 - 1566) болон ер бусын чадвартай ч огт танигдаагүй зөнчдийн зарим сонирхолтой зөгнөлүүдээс сонирхуулъя.

 

Алоис Ирлмайер (1894 - 1959)

  • Өөрийнхөө үхлийг зөгнөсөн Германы зөнч Алоис Ирлмайер 1959 оны долдугаар сард нас баржээ. Олныг цочирдуулсан олон зөгнөлийг зөгнөсөн нь, дэлхийн III дайныг Ойрхи Дорнодоос эхлүүлж өдөөн турхирна гэсан явдал байв. Тэрээр анхандаа дайныг Герман улс эхлүүлнэ гэж мэдэрсэн ч энэ зөгнөлөөсөө болж багагүй хугацаанд шүүх цагдаагаар явж байсан гэдэг.
  • Хамгийн аймшигтай зүйлсийг харж мэдэрсэн түүний зөгнөлүүдийг сийрүүлбэл, эх дэлхийд минь урьд өмнө гарч байгаагүй хүчтэй газар хөдлөлт болж газар хөдлөлтийн уршгаар Английн өмнөд хэсэг бүхэлдээ усанд автахаас гадна далайн олон орон, арал үгүй болно. Итали улс галд автаж, ОХУ-д иргэний дайн ба хувьсгал гарна. Энэ мэт дэлхийн улс орнуудыг бүхэлд нь доргиосон аймшигт явдлуудын дараа дэлхий дээрх энх амьдрал ноёлно гэжээ.

 

Гэгээн Хилдегард (1098 - 1179)

  • Хилдегард нь XII зууны үеийн Ромын хөгжмийн зохиолч, философич гээд тал бүрийн мэдлэгтэй гайхамшигтай гэлэнмаа байжээ. Түүний сонгодог хөгжим, уран зохиолын салбарт гаргасан амжилтуудыг нь л мэдэхээс ирээдүйг харж мэдэрдэг зөн совинтой гэдгийг бараг л мэдэхгүй. Хилдегардын харж мэдэрснээр Герман улс хоёр хуваагдаж, Христийн шашиныг үл хүндэтгэгчид олноор төрөх тэр цагт дэлхийг хөнөөх уршигт дайн, үймээн самуун дэгдэнэ.
  • Эх дэлхийд газар хөдлөлт болж далайн эргийн олон оронд нөхөж баршгүй гарз тохиох бөгөөд Умардаас чиглэн ирэх ширүүн салхинд юу ч үлдэхгүй гэнэ. Дэлхийг чиглэн ирэх сүүлт одын нөлөөгөөр олон оронд үер болж, их өлсгөлөн болно. Франц улс эрх мэдлээ эргэн олж тэмцсэнээр Европт амар амгалан ноёрхох ба энхийн энэ л цагт зэр зэвсэг тээвэрлэхийг хатуу хориглож, үржил шимтэй болсон газар тариалан өгөөмөр хишгээ түгээх ажээ.

 

Ванга (1911 - 1996)

  • Болгарын зөнч Вангагийн тухай олон сонирхолтой мэдээллийг та бид хэвлэл мэдээллээр авч байсан билээ. Түүний зөгнөлүүдээс товч хүргэвэл, 2023 онд дэлхийн тойрог замд өөрчлөлт орох бол 2221 онд хүн төрөлхтөн харь гарагийнхантай холбоог тогтоож 100 жилийн дараа гэхэд хүн төрөлхтөн харийнхантай мөр зэрэгцэн амьдрах ажээ. Түүнчлэн 5079 онд дэлхийн төгсгөл ирэх ба 2014 - 2016 онд хүн төрөлхтөн арьсны хорт хавдраар өвчилж “химийн дайн” дэгдэх болно гэжээ.

 

Урсула Саутейл (1488 - 1561)

  • Гэгээн Шиптон эх хэмээн танигдсан энэ хүн бол Английн үзмэрч, зөнч Урсула Саутейл юм. Зөгнөлүүд нь 1641 оноос нийтэд дэлгэгдсэн ба маш олон маргааныг дагуулсан байдаг. Түүний зөгнөснөөр, Дэлхий дахинд гай зовлон нүүрлэх цаг айсуй. Европт гэр бүл салалтын төвшин хэрээс хэтрэхийн зэрэгцээ АНУ-д үр хөндөлт газар авна.
  • Хэвлэх үйлдвэр нээгдсэнээр эдгээр зөгнөл нь ном товхимол болон хэвлэгдэж, олон хүн зөгнөлийг нь уншина гэж бичжээ. Эдгээрээс гадна улс төрчдийн худал амлалтууд гаарахын сацуу улс үндэстэн хооронд дайн дажин дэгдэж, татвар нэмэгдэх болно. Дэлхийг чиглэн ирэх жижиг гараг, солирын нөлөөгөөр хүчтэй давалгаа үүсгэснээр галт уул дэлбэрч, газар хөдлөлт болно. Хүн төрөлхтөн бүхэлдээ мөхлийн ирмэгт ирэх тэр цагт газар дэлхийг үхсэн хүн ба мал амьтдын сэг зэм бүрхэх болно гэжээ.

 

Фатимагийн “3” нууц

  • Энэ бол ертөнцийн төгсгөлийг таамагласан гурван цуврал зөгнөл бөгөөд Христийн эх Гэгээн Мэригийн сүнсний зөгнөл гэж үздэг. Тэрээр өөрийн зөгнөлийг Португалийн малчин Люсия Сантос ба түүний үеэлүүд Жасинта, Франсиско Марто нараар дамжуулж илгээжээ. 1917 оны тавдугаар сарын 13-наас илгээж эхэлсэн гурван нууц зөгнөл нь Тамын тухай, Дэлхийн I ба II дайн, Ромын пап Жон Полыг (II) хөнөөх захиалгат аллагын тухай байжээ. Энэ бүхний эцэст хүн төрөлхтөн их хямралын зааг дээр байгааг болон дэлхий сөнөхөд тун ойртсон болохыг анхааруулжээ.

 

Нострадамус (1503 - 1566)

  • Францын зөнч, эмч Мишель де Нострдам бол өөрийн цаг үеэс хол түрүүлсэн гайхамшигтай суутнуудын нэг юм. Түүний зөгнөлүүдээс олонх нь биеллээ олжээ. Тухайлбал, Нагасаки ба Хирошимагийн атомын бөмбөгдөлтөөс болж их өлсгөлөнд нэрвэгдэнэ. Олон ч хүний амь нас эрсдэж итгэл найдварын төлөө мөнхийн Бурхан нулимс унагах болно гэжээ. Тэрээр Жон Кеннеди (1917 - 1963) - гийн үхлийг захиалгат аллага болохыг, сансрын Челленжер хөлгийн сүйрэл, гүнж Дианагийн үхэл, есдүгээр сарын 11-ний террорист халдлага гээд түүхэн бодит олон үйл явдлыг зөгнөсөн байдаг.

 

Гэгээн Нилусын зөгнөл

  • Тавдугаар зууны үед амьдарч байсан Гэгээн Нилус нь Туркийн хувраг юм. Түүнийг XX зууны үеийн олон үйл явдлыг зөгнөсөн гэж үздэг ба хамгийн сонирхолтой нь, XX зууны дунд үе гэхэд эх дэлхий маань огт танихгүй ертөнц болж хувирах болно. Хүмүүсийн оюун санаа нь хүсэл шуналдаа дийлдэхийн цагт хүн нь хүнээ хүндлэх ёсон, хуулийг дээдлэх нь үгүй болно. Эр эм нь мэдэгдэхгүй хүмүүсийн хувцаслалт, үс засалт ялгагдахгүй болж худал хуурмаг, сувдаг сэтгэлтэн олширно гэжээ.

 

Митар Тарабич (1829 - 1899)

  • Ирээдүйг зөгнөх чадвартай Митар Тарабич нь Сербийн Кремна тосгоноос гаралтай шашины зүтгэлтэн байжээ. Түүнийг Серби орны тухай, дэлхийн II дайны талаар ихийг зөгнөсөн гэдгээр нь мэддэг байна. Түүнчлэн зурагт ба компьютер, интернетийн хөгжлийг урьдчилан таамагласан байдаг ба дэлхийн III
  • дайныг 2050 - 2100 онд болно гэж үзжээ.

 

Роберт Никсон (1467)

XV зууны үед Английн Чеширт тариаланч хийдэг байсан Робертыг хүмүүс мэдрэлийн гажигтай гэж үздэг байжээ. Үг дуу цөөтэй ч ирээдүйг зөгнөн хэлэх суу билиг нь түүнд эдгээр зөгнөлийг айлджээ. Заримаас сийрүүлбэл, тэрээр дуу хураагуур, чийдэнг зохион бүтээхийг зөгнөсөн ба хүн төрөлхтөн саран дээр хөл тавьж, пуужингаар аялна гэдгийг мэдэж байжээ. Мөн хүн төрөлхтөн зүйл бүрийн урт янданг амандаа зуух болно гэсэн нь тамхины зах зээлийг хэлсэн байдаг.

 

Регнарекийн зөгнөл

  • Норвегичуудын дунд тархсан эртний зөгнөлт энэхүү номд бичигдсэн бүхэн түүхийн явцад биеллээ олсон гэж үздэг. Энд Бурхад хоорондын дайн болоод хүн төрөлхтөн ба эх дэлхийн тэмцлийн тухай өгүүлдэг. Эдгээрт хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, үер эсвэл ган зуд зэрэг байгалийн аюултай олон үзэгдэл дурьдагдсан байх агаад энэ бүхнээс хүн төрөлхтнийг аварч эргэн шинэ ертөнцийг бий болгох нэгэн байдаг гэдгийг ч онцолжээ.

 

wwww,bunny.mn