Сайн байцгаана уу? Би урд нь алдаж үзсээн… Одоо ахин алдахыг хүсэхгүй байна… Тэгээд ч энэ утгаараа 2 дахь амьдралдаа илүү няхуур хандахыг чармайж явна. Би өөрийгөө халамжгүй гэж бодохгүй байна, хаана ч өөрийнхөө болоод амьдралаа авч явах чадалтай гэж боддог. Би одоо хамт байгаа бүсгүйдээ чин сэтгэлээсээ хайртай! шаардлага гарвал яг үнэнийг хэлэхэд амиа өгөхөд ч бэлэн…

Гэтэл надад тохиолдож байгаа зовлон бол хардалт. Би түүнийгээ надад хэр зэрэг хайртайг нь мэдэхгүй юм, бас түүнийхээ олон занг засмаар байна…надад зөвлөөч.

Би ажлаасаа тогтсон цагтаа тардаг, гадуур бараг явдаггүй, нэгэн бодлын их гэрсэг хун л дээ эсвэл зожиг ч байж магадгүй… Гэтэл тэр минь намайг хариад очиход заримдаа л хоол ундтай угтах юм, бараг гуйлган байж…!!! Тэгээд дээрээс нь гадуур явах их сонирхолтой. Хамт амьдраад удаагүй байгаа болохоор тэгдэг юм болов уу? Юм л бол өнөө хэдэн нөхөргүй найз хүүхнүүдтэйгээ уулзаж энэ тэрүүгээр явж байна гээд л (нэг бус удаа байгаа газраа надад худлаа хэлсэн)…

Миний хувьд утас маань ажил тарав уу үгүй юү таг дуугай байдаг… Би эр хүн, чамгүй олон найз нөхөдтэй!!! Хааяа нэг тэдэнтэйгээ суух эсвэл ажлынхантайгаа энд тэнд ороход тэр минь надтай барьцчих юм. Тэгвэл би гарлаа шүү!!! Гэр лүүгээ явлаа шүү!! Шоудлаа шүү ч гэх шиг… Бодвол хардалтаа ийм аргаар гаргадаг юм болов уу? Миний хамт олонтойгоо, найз нөхөдтэйгээ уулзах уулзалтууд сард нэг удаа л болдог юм шуу!! Сүүлийн үед өөрийгөө би бусад шиг биш дэндүү зожиг, муухай ааш зантай хүн юм болов уу гэж хүртэл бодож үзлээ… Надад туслаач