Би та бүхнээс чин сэтгэлийн зөвлөгөө авах гэсэн юм аа. Би одоо 22 настай. Төрөөд 6 сар болж байна. Анх жирэмсэн болоод хяналтад орохдоо 50 кг жинтэй байсан юм. Тэгээд төрөхийн өмнө 70 кг болсон. Гэтэл би одоо болтол турахгүй байгаа нь асуудал дагуулаад өөрөөсөө ч ичих боллоо. Харин үүнийг минь хэн ч ойлгохгүй юм. Нөхөр маань хүртэл тур гэж сэтгэл зүйгээр минь гутралд оруулдаг болж байх шиг байна.

Хүүгээ ганцаараа хардаг болохоор зав гарахгүй турахаар фитнест явж ч чадахгүй. Ядаж хүүхдээ хөхүүлэхээр турдаг гэсэн нь худлаа бололтой. Яаж турах вэ орой 6цагаас хойш хоол идэхгүй гүрийхээр хөхүүл болохоор өлсөөд ядраад муужирч уначих гээд байх юм. Надад турах зөв арга хэлээд өгөөч. Эсвэл хүүхэд гаргасан юм чинь гэж орхиод өөр зүйлд анхаарлаа хандуулж турах уу.