Хайлаастын эцэст хүүхдийн амбулаторын барилгыг барьж дуусган ирэх 7 хоногт нээлтээ хийх гэж байна. Манай эмнэлэг 25 төрлийн үзлэг оношилгоо хийх боломжтой ба хамгийн сүүлийн үеийн хүүхдэд зориулсан рентген аппарат, 4D эхо зэрэг тоног төхөөрөмжийг шийдлээ. Мөн эмнэлэгт ажиллах эмч нар маань шинэ тоног төхөөрөмжүүдийнхээ сургалтуудад хамрагдаж ажилдаа ороход бэлэн. Бүтэн жилийн минь ажлын үр дүн гарлаа.

ХҮҮХДҮҮД МААНЬ ӨВЧИН ЗОВЛОНГООС ХОЛ БАЙЖ АЙЛ БҮХЭН ХҮҮХДИЙН ИНЭЭДЭЭР ЦАЛГИЖ БАЙГ.