Би одоо яах аа мэдэхээ байсан хүн байна. Нэг ёсондоо эргүүтсэн төлөг шиг л болчихлоо. Яасан гэхээр би нэг залуутай үерхэж байгаад салаад удаж байгаа юм. Хамт ажилладаг байсан болохоор ажлаа солиод өөр газар ороод 4 сарын хугацааг ардаа үдэж байна. Манай багын нэг залуу надад үнэхээр сайн орж ирсэн цагаас эхлээд л тусалж хааяадаа миний өмнөөс ажлыг минь хүртэл хийж өгдөг гээд л бод. Би ч арван жилдээ онц сурлагатай гайгүй хүүхэд байсан ч хамаатны ахдаа хүчиндүүлээд хүүхэдтэй болсон. Тэрийгээ гаргаад ээж аав маань авсан юм. Томроод авахуулж болохгүй миний амь настай холбоотой болж тэгээд гаргасан. Тухайн үед ийм юм сонсвол хүмүүс их шоолж доромжилдог байсан. Амьтны ад үзүүр болох вий гээд хөдөө нүүж тэндээ төрүүлээд 2 жилийн дараа буцаж нутагтаа ирж удалгүй хотод нүүж ирсэн. Одоо хүүхэд маань намайг ээж гэдэггүй эгч гэдэг манай ээжийг ээжээ гэдэг. Энэ нь ч хэн хэндээ амар байдаг юм. Гэтэл саяхан нөгөө залуу намайг чи хүүхэдтэй юм уу энэ тэрээ гээд л асуугаад л байх боллоо. Би хэлэх ёстой юу үүнд миний буруу байхгүй биздээ. Өнөөдрийг хүртэл тэр муухай дурсамжаас салж чадахгүй эр хүнээс айж явсан ч энэ залууг л алдмааргүй байна хэлчихвэл хаяад явах байх гэж их айж байна. Бас түүнийг алмдааргүй байна яавал дээр вэ.