УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Өршөөлийн хуулийг хэлэлцэж баталлаа. Уг хуульд бусдын хөрөнгийг хууль бусаар зарцуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг 5 саналыг нэмээд хуулийн төслийг баталлаа.

 

Харин авлига, албан тушаалын гэмт хэрэг, бусдын өмч хөрөнгийг залилсан гэмт хэрэг,төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг өршөөлд хамруулахгүй боллоо.

 

Энэ хууль батлагдсан өдрөөсөө мөрдөгдөж эхлэх юм. Ингэснээр Өршөөлийн хуулийг хүлээж байсан 1700 орчим хоригдол шоронгоос суллагдана

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Т.Хулан

http://www.24tsag.mn