Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүдийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчид 2013 оны 07 дугаар сарын 16 өдрөөс 17 өдөр шилжих шөнө Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний цуваанд гаалийн хяналтыг хэрэгжүүлэх явцад БНАСАУ-ын 2 иргэний авч явсан ачаанд эрсдэл тооцсоны үндсэнд нарийвчилсан үзлэг шалгалт хийснээр, МУ-ын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан их хэмжээний эм эмийн зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдлийг илрүүлэн таслан зогсоолоо. Гаалийн шалгалтаар

       -Кумданг 2 тариа 1000 хайрцаг буюу 8000 ампул

        -Бор өнгийн нунтаг эм гэх бараа 3,9 кг

        -Модон хайрцагт савласан Баавгайн цөс гэх бараа 12 хайрцаг

        -Эмчилгээний архи гэх бараа 20 шил буюу 4000 мл илэрсэн бөгөөд зөрчил үйлдсэн этгээдүүд нь Дипломат албан   паспорттой гадаадын иргэд байсныг эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүллээ.