Тухайн өдөр могой, морь, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр бурхныг тахих, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, шүтээн босгох, балгадыг босгох, тариалан тарих, худалдаа хийх, дэлгэрүүлэх үйлд хичээх хийгээд зөвшилцөх, бататгах, буяны үйл хийгээд хувцас өмсөх, чимэг зүүх зэрэгт өлзийтэй сайн. Цэрэг хөдөлгөх, улай гаргах, хиншүү хярвас гаргах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу.

Замд гарвал сэтгэл хямралын үүснэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай. Өдрийн сайн цаг нь морь хонь, тахиа, хулгана, бар, туулай болой.