Шинэ төрсөн хүүхдийн биен дээрх нянгийн найрлага нь хэрхэн төрснөөс хамааран өөр өөр байдаг болохыг микробиологчид тогтоожээ. Хийсвэрээр (кесарево) төрсөн хүүхэд эхийн биеэс хэрэгтэй нянг авч чаддаггүй байна. Тийм учраас болж өгвөл хүүхдийг жам ёсоор нь төрүүлэх нь зөв хэмээн эрдэмтэд зөвлөж байна. Хийсвэрээр төрсөн хүүхэд илүү өвчлөмтгий байдгийн учрыг ч дээрх нянтай холбон тайлбарлаж байна.

Уг судалгааг University of Puerto Rico, University of Colorado at Boulder-ийн эрдэмтэд хийжээ. Тэд есөн эхийн арван хүүхэд дээр ажиглалт судалгаа хийсний дөрвөн эмэгтэй нь хүүхдээ байгалийн жамаар төрүүлсэн байжээ. Бүх эхчүүдээс хүүхдээ гаргасных нь дараа нянгийн шинжилгээ авчээ. Мөн бүх нялхсыг эхээс гармагц нь ийм шинжилгээнд хамруулсан байна. Эхийн хэвлийд ураг бойжихдоо маш цэвэр орчинд байдаг бөгөөд төрөх явцдаа эхний нянгуудаа хүртэж эхэлдэг аж.

Тэгэхдээ эхийн умайд байх нянгууд хүүхдэд бусад нянгаар халдварлахгүй байх хамгаалалт болж өгдөг бол мэс заслын аргаар хүүхдийг салгаж авах үед ийм хамгаалалт үүсдэггүй, таарсан нянгуудыг бүгдийг өөртөө наадаг байна. Ийм хүүхдүүд дараа нь харшил, багтраа өвчнөөр илүүтэй өвддөг аж.