ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний нам дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилсэн байна. Улмаар хуулийн дагуу шинэчилсэн дүрэм хөтөлбөрөө бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд ханджээ.

Улсын Дээд шүүх Хөдөлмөрийн Үндэсний намаас ирүүлсэн дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтөө бүртгүүлэх хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцлээ.

Тус намаас шинэчлэн баталсан дүрэм болон мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Дээд шүүх Хөдөлмөрийн үндэсний намын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг улсын бүртгэлд бүртгэсэн байна.