Гадаадад кино зураг авалтаа хийдэг гэсэн өөрийн онцлогтой болоод буй уран бүтээлч бол жүжигчин Ш.Доржүрэн билээ. Эхнэр А.Мөнгөнзултай хамтран ДОЗ хэмээх нэртэй продакшн байгуулсан тэрээр өмнө нь "Хөх толботон" зэрэг уран бүтээлээ гадаадын улсад зураг авалт хийж, харь улсад амьдарч буй монголчуудын амьдралыг тусган харуулсан хэд хэдэн бүтээл дэлгэцнээ гаргасан. 

Харин тэд энэ удаад “Кино шиг амьдрал” хэмээх шинэ бүтээлийн ажилд орсон бөгөөд Вьетнам улсын Ханой хотод зураг авалтаа хийж яваа аж.Тус киноны гол дүрд МҮОНТ-ийн олон ангит “Хэцүү анги” киноны Сувдаагийн дүрээр үзэгчдэд танигдсан сэтгүүлч З.Уянга тоглож байгаа юм. Тэрбээр өнгөрсөн хавар их сургуулиа төгссөн бөгөөд одоо нэгэн телевизэд UBS телевизэд хөтлөгчөөр ажилладаг билээ.