Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров itoim.mn вэбсайтад амьдран буй энэ цаг үеийнхээ тухай үзэл бодлоо илэрхийлж, уушги нээсэн уртхан ярилцлага өгчээ.

Тэрээр ярилцлагынхаа дунд монгол хүн дэлхийд өрсөлдөх хэмжээний чадвартай байх ёстой хэмээгээд энэ тухай байр сууриа хэрхэн илэрхийлснийг онцолж байна.

“Монгол хүн онгоцонд Барак Обаматай хамт суугаад дэлхийн юм ярих хэмжээний чадвартай мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэхдээ Обама асууж магадгүй. Танай төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөө их таалагдлаа, харин нэлээн хол зайтай байгаа хоёр хүний хөшөө хэнийх вэ, танайх чинь алтан ургийн хэдэн хаантай билээ, яагаад заавал энэ гурван хүний хөшөөг босгосон юм гэж.

Тэгэхэд л хариулж чаддаг байх хэрэгтэй. Өгөдэй, Хубилай хаан гээд нэрлэж чаддаг, манайх алтан ургийн 37 хаантай байсан, Чингис хаан, Өгөдэй хаан, Хубилай хааны хөшөөг босгосон нь гурван цагийн бэлгэдэл юм, эцэг, хүү, ач гэсэн гурван цагийг бэлгэдэж төр мөнхөд оршихыг илэрхийлсэн гэж тайлбарлаж чаддаг байх ёстой.

Үүнийгээ мэдэхгүй англиар ярьдаг хүнтэй англиар яриад, америкчудын бүтээсэн iphone утсыг Обамад тайлбарлаж өгөөд нэмэргүй. Өөрөөр хэлбэл монгол хүн гэдгээ мэддэг, авч явж чаддаг чадвар эзэмшсэн хүн л дэлхийтэй өрсөлдөнө”

http://politik.mn