Б.Батзаяаг баривчлах хэний захиалга вэ?

 

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн шөнө гэрээс нь баривчилжээ. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулсан байна. Түүнтэй хамт Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэднээс байцаалт авах юм байна.

 

Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компани нь Ухаа-Худаг Гашуун сухайт чиглэлд зам тавихаар шалгарсан юм. Гэхдээ Б.Батзаяа нь Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байхдаа тендер зарлалгүйгээр тус компанийг шалгаруулж орхисон байх магадлалтай аж. Цаашилбал олон сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь Зам тээврийн сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хээль, хахуул авлигын хэрэгт оролцсон байх магадлалтай хэмээн сэжиглэхэд хүргэжээ.

 

Одоогоор Чингис бондны мөнгөнөөс 260 сая орчим долларыг зарцуулсан ч төмөр замын ажил дуусаагүй байгаа юм.

 

Мөн өндөр албан тушаалтай нэгэн удахгүй түүний буруугуйг батлах, мөн энэ бүхний цаана ямар улс төрийн явуулга дэгдэж байгааг тайлбарлах ажээ.

 

 

http://www.tsag.mn