Спрайт хөгжлийн лигийн7 дахь улирал өнгөрөгч сард эхэлсэн билээ. Энэ оны Sprite D league-т нийт 64 баг, 1000 гаруй тамирчид оролцож байгаа юм. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гаригт "Мон-Алтиус" БТДС дээр болсон тэмцээнд "Сити инфо" ес дэх хожлоо авлаа.

Уг тоглолтын үеэр "Сити инфо" багийн ахлагч Э.Амарсанаатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Өнөөдрийн тэмцээнд 9 дэхь хожлоо авлаа?

-Өнөөдрийн эхний тоглолт эн тэнцүү тоглолоо. Гуравдугаар үеэсээ 10 гаруй оноогоор тэргүүлж явсаар хожлыг авлаа. Манай баг энэ жил Сити инфо нэртэйгээ оролцож байгаа.

-Хэд дэхь жилдээ лигт хүч үзэж байна?

-Энэ баг бүрэлдэхүүнээрээ гуравдахь жилдээ тоглож байна.

-Багийн амжилтаас дурьдвал?

-Спрайт "3 эсрэг 3" тэмцээний хүрэл, мөнгө, алтан медальтай. 2015 зуны лигээс мөнгөн медалийн эзэд болсон.

-Мэдээж бага амжилт гаргахад ард нь түшиг тулгуур байдаг. Танай багын ард амжилтын түлхүүрийг хэн атгаж байна?

-Манай дасгалжуулагч биднийг дэмжиж ард минь түшиг тулгуур болдог. Багынхан маань жигд тоглолттой. Өөрсдийн үүргээ сайн гүйцэтгэж тоглодог доо.

-Чөлөөт цагаа сагсан бөмбөгт зориулан өнгөрүүлдэг маш олон залуус бий. Тэнд хандаж хэлэх урмын үг?

-Хүн бодсон зүйлээ хийж байхад бүх зүйл болдог. Зоригтой байх хэрэгтэй. Зөв шийдвэр гаргах хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Тэмцээнд оролцоход хэцүү зүйл байдаг уу. Монголд заалны хувьд хөгжин дэвшиж байна уу?

-Заалны хувьд есөн сард бүх заалнуудтай гэрээ хийчихдэг. Бусдаас түрүүлж л аль болох гайгүй заалтай гэрээ хийхийг эрмэлздэг. Хүндрэлтэй тал нь багийнхаа спонсорыг олох нь хамгийн хэцүү ажил. Найдвартай, урт хугацааны спонсор олох их хүнд л дээ. Энэ удаад биднийг "Тэнгэрийн модун" ТББ-ын тэрүүн, "Сити инфо"-гийн Г.Батхүү ахдаа баярлалаа гэж энэ дашрамд хэлмээр байна. Маш их хөлс хөдөлмөр зарцуулдаг үүний минь ард бат зогсож байгаа ахдаа чин сэтгэлээсээ баярлалаа.

-Дараа нь ямар тэмцээнүүд байгаа вэ?

-Одоо D league нь нэг сард дуусах юм. Тэгээд гурван долоо хоног амарсны дараа А лиг эхэлнэ. Дунд лигтээ ороод дэвшээд дээд лигтээ ордог.

-Дараагийн тэмцээнүүд нь амжилт хүсье.

-Баярлалаа.

 

 

Х.Даваа