Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. 2015 оны төсвийн тодотголын хамт 2015 оны 10 дугаар сарын 30-нд батлагдсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг үндэслэн ажил үүргээ гүйцэтгэж буй нэр бүхий дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо. Тодруулбал,

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлаын дэд сайд Хүрэлбаатар,

Сангийн дэд сайд Пүрэв

Хууль зүйн дэд сайд Уугангэрэл

Батлан хамгаалахын дэд сайд Баттөр

Барилга хот байгуулалтын дэд сайд Байгальмаа

Боловсролд соёл шинжлэх ухааны дэд сайд Баттулга

Зам тээврийн дэд сайд Иржан

Хөдөлмөрийн дэд сайд Батхуяг

Эрчим хүчний дэд сайд Пүрэвбаатар

Эрүүл мэнд, спортын дэд сайд Болдбаатар нарыг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.