А.Сүхбат аваргын хүү сумын заан С.Хангай өвөөгөө даган Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаанд ирсэн нь бөх сонирхогчдын анхаарлыг маш их татжээ.

 

Нас залуу ч арал чац томтой, мундаг удамтай тэр хүүгийн бөхийн ирээдүйг олон үзэгч ам уралдуулан таавар дэвшүүлэн ярьцгааж байсан гэнэ шүү.