Баян нөхрөөсөө салаад  дуучны биш жүжигчний карьер хөөж байгаа дуучин Мино өөрийн  “нүүрний номоо” идэвхитэй хөтөлдөг нэгэн. Тэрбээр өөрийн цахим ертөнцийн найзууддаа өдөр бүр тайлангаа тавьдаг бөгөөд тэрбээр өөрт нь хайр заралсан тухай хүртэл найзууддаа дуулгав. Тодруулбал хоёр лийр, дөрвөн алим, долоон мандарин, гоо даль цэцэг. 247 буюу би чамд хайртай  цэцэг минь гэсэн агуулга бүхий бэлгийг дуучин бүсгүй авчээ. Харин илгээсэн хүн нь түүний найз юм байх. Хэн гэдгийг нь Мино нууцалж байна лээ.  Жимс, цэцгээр хайраа илэpхийлсэнд дуучин, жүжигчин Минод учиргүй таалагдсан гэнэ.