Монгол бүсгүй Мисс Алтангэрэлийн Баярцэцэг "Miss Earth world" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ. Өмнөх миссын тэмцээнд оролцож байсан охидыг бодвол тэрээр харьцангуй өндрөөр үнэлэгдэж байгаа юм.

Түүний хийсэн танилцуулга бичлэг монголчуудад болоод дэлхий нийтийн анхаарлыг нилээдгүй татаад байна. Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, ёс заншил, өв соёл, нүүдэлчин аж амьдрал, орчин үеийн монголын нийгмийн хөгжил дэвшил зэргийг маш гайхалтайгаар дүрслэн үзүүлсэн нь олон хүний бахархлыг төрүүлээд байна. Монгол улсын талаар мэддэггүй мэдээлэл дутмаг байдаг улс орнууд цөөнгүй.

Тэгвэл энэхүү бичлэгээр дамжуулан Монгол улсыг дэлхий нийтэд сурталчилан таниулсан үнэхээр гайхалтай бүтээл болж чаджээ. Энэхүү бичлэгийн дагуу манай улсыг сонирхох гадныхан ч нилээдгүй байгаа бололтой шүү. Мөн мисс Баярцэцэгийн цэвэр дуудлага, хэлний өндөр мэдлэгийг дурдахгүй байж болохгүй. Ингээд монголын нэрийг дэлхий дахинаа бахархалтайгаар харуулхыг эрхэм зорилгоо болгон яваа мэдлэг ухаан, үзэсгэлэн төгөлдөр бүсгүйдээ амжилт бүхний дээдийг хүсээд түүний танилцуулга бичлэгийг хүргэж байна