Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” А/866 дугаар захирамж гаргаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын албан тоотуудаар ирүүлсэн саналыг үндэслэн “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон билээ.

Харин энэхүү шийдвэрийг тус эмнэлгийн Ерөнхий эмч С.Хүрэлбаатар хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Улмаар ямар учраас эмнэлгийн тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосныг сайн ойлгохгүй байгаа учир Нийслэлийн эрүүл мэндийн газрыг шүүхэд өгөхөөр болжээ.

Тэрбээр “Манай эмнэлэг дээр Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрууд өнгөрсөн хавар ирж шалгалт хийсэн. Тэгээд таг чимээгүй байж байгаад долоодугаар сард тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн талаар мэдэгдсэн. Бид гомдолтой байгаа учраас дээрх газрыг шүүхэд өгсөн” гэв.

Эх сурвалж www.wikimon.mn