Жаргах насан дээрээ төгс эмэгтэй хүн болсон Монголын цорын ганц хүн бол Н.Ган-Од буюу Ганбууш. Тэрбээр гоо сайхны нэлээд олон хагалгаа хийлгэж 14 настай охины сав хүртэл суулгасан.

Түүнийг нийгмийн зарим хэсэг нь хүлээн зөвшөөрдөг ч нөгөө хэсэг нь муулдаг. Гандан бууралгүй өөрийгөө бусдад ойлгуулахын төлөө тэмцэж ирсэн тэрбээр цахим ертөнцөд нээлттэй нэгэн. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо хуваалцах нь хэн хүний эрхийн асуудал. Тэгвэл түүний эрхийг боогоод байна уу эсвэл фэйсбүүкийг нь хакердсан байж мэдэх асуудал үүсчээ. Тодруулбал " Албан ёсны хаягтай ч болохгүй байна. Хэд хэдэн фэйсбүүк хаяг нээсэн ч блоклоод ахиад хоёр фэйсбүүк нээсэн ч гэсэн чат нь хаалттай байх жишээтэй. Надаар битгий даажигнаа ч ээ кккк” хэмээв.