Захын босс С.Сайхансамбуу Баянзүрхээс нэр дэвших үү?
2015/11/15
Завхан аймгаас 2008 онд улсын их хуралд ёстой л мөнгөөр бороо оруулаад гарч ирсэн Нарантуул захын босс С.Сайхансамбуу 2012 онд намаасаа ч гарч чадаагүй. Гэтэл түүнийг 2016 онд Баянзүрх дүүргээс нэр дэвшинэ гэсэн шуум тараад байна. Саяхан болж өндөрлөсөн МАН-ын “Бид хамтдаа” аяны хаалтын нэгдсэн үйл ажиллагааны үеэр Баянзүрхийн МАН-ын хорооныхон иргэдтэй хийсэн уулзалтан дээр “Худлаа ярьдаг, хулгай хийдэг хүн бидэнд хэрэггүй. С.Сайхансамбууг явуулаадах.
Иргэдийн амьдрал мэддэг, хаялгатай хүн хэрэгтэй” гэж намын гишүүд нь нэхсэн аж. Үүнээс болж С.Сайхансамбуу Баянзүрхэд нэр дэвших гэж ийм яриа гаргалаа хэмээсэн. Гэтэл сүүлд хийгдсэн зарим судалгаагаар Баянзүрх дүүрэгт нэр дэвших боломжтой хүмүүсийн тоонд мань эр ороод ирчихсэн явж байгаа. Завханд түүний дүү С.Батсамбуу нэр дэвшинэ гэсэн яриа гараад байгаа. Хэрвээ үнэн бол хөдөөний тойргоо дүүдээ “пааслаад” Баянзүрхийг зорьсон байх магадлал өндөр байна. Ер нь Бриж Д.Ганхуяг хэмээх баянзүрхчүүдийн буянаар гурван удаа гарчихаад юу ч хялайдаггүй яндан нөхөр, Ж.Батзандан гэж ам пигууртэй нэг залуутай, Д.Арвин гэдэг урвагч авгайтай энэ тойрог шинэ хүн хүсэх нь тодорхой байгаа. Үүнийг анзаарсан хашир улс төрчид Баянзүрх рүү хошуурч байгаа нь нууц биш. Одоогоор хөдөөнөөс гэхэд Зам тээврийн сайд асан, Өвөрхангайн Н.Төмөрхүү, Завханаас С.Сайхансамбуу нар лав энэ тойргийг онилоод эхэлсэн гэх яриа эхнээсээ батлагдаж байна. Чухам С.Сайхансамбуу Нарантуулаараа түрий барьж нэр дэвшээд Баянзүрхэд юм хийх үү үгүй юу гэдэг нь харин сонирхолтой байна.
Д.Билгүүн
Зочин · 2015/11/16
МАН ӨӨРӨӨ,ДАРГА НАР НЬ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ САМАРЧ ХАЯАД БУРУУГАА БАЯРЦОГТРУУ, АН-РУУ ГҮТГЭЖ ЧИХЭЭД ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ ГАДААДРУУ ЗУГТАЖ НУУГДСАНЫ УРШГААР МОНГОЛ УЛС Э/З-ИЙН ЭНЭ ХҮНД БАЙДАЛРУУ ОРСОН. АН-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ ХЭЦҮҮ БАЙГАА ГЭЭД БАЙГАА АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ УЛАМ ХЭЦҮҮДЭХ БАЙСАН.МӨН ЭНЭ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЯВАХГҮЙ БАЙСАН. НААДАХ ЯМАРЧ ГЭМГҮЙ 3-4 ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН МАН-АА НУЛМИЖ ХАЯ . 1990 ОНООС ХОЙШ МОНГОЛ УЛСЫГ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД НЬ БАЙНГА АВРАН ХАМГААЛСААР ИРСЭН АН -ЫГ БАЙНГА ДЭМЖИЖ ТАЛАРХАЖ ЯВ. ШҮХ 88583399
Зочин · 2015/11/16
Het bayachuudiig songuulid buu oruul
Зочин · 2015/11/16
BZD Ardiin nam garna harj l bgara ta nar ene teneg shine namuudad hen songuuli ugdug yum
zochin · 2015/11/15
Temerhuu ih sain medlegtei zaluu Saihan sambuu Temerhuu hoeriig harbtsuulbal eder shene gesen ug
Зочин · 2015/11/15
Terel sadandaa bair egch chadadgui hun bufend eu egeh be bodooch.. . humuusee
Зочин · 2015/11/15
ДЭЛХИЙД МОНГОЛЫН БОЛОН УДИРДАГЧИДИЙНХ НЬ НЭР ХҮНД ӨНДӨР БАЙГАА ЭНЭ ҮЕД ӨРӨНД САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ. БАГА ХҮҮТЭЭ УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛИЙГ АВЧ ЧАДАЖ БАЙХАД ЮУНД НЬ САНАА ЗОВОХ ЮМ БЭ? НЭГ САНАА ЗОВ БАЙСАН ЮМ БОЛ ӨРТЭЙ ГЭЭД ЗЭЭЛ ОЛДОХГҮЙ БОЛ ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД АЛТ, ЗЭС, НҮҮРСНИЙ ҮНЭ НАВС УНАСАН ЭНЭ ҮЕД ТИЙМ БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛЖ АВНА ГЭДЭГ БОЛ МОНГОЛ УЛС ХӨГЖИН ДЭВШИХ БАРАГ ГАНЦ БОЛОМЖ МӨНӨӨС МӨН. МОНГОЛ УЛС МОНГОЛЫН ХОЙЧ ҮЕ МАШ АЗТАЙ. АРДЧИЛСАН МОНГОЛ УЛСЫНХАА БУЯНААР САЙН САЙХАН АМЬДАРНА. АРДЧИЛСАН НАМ ЗАСГИЙН ЭРХЭНД БАЙГАА ЦАГТ МАН БУЮУ БУСАД СӨРӨГ ХҮЧНИЙХНИЙ МУУ ЁРЛООД МОНГОЛОО ХАРААГААД БАЙГАА ШИГ МУУ ЮМ ХЭЗЭЭ Ч БОЛОХГҮЙ 100 ХУВЬ ИТГЭЛТЭЙ БАЙЖ БОЛНО . ШҮХ 88583399