UFC-ийн эмэгтэйчүүдийн дунд жингийн аварга Ронда Роузи өнөөдөр анх удаа ялагдлаа. Тэрбээр UFC-193-д мэргэжлийн боксын дэлхийн аварга Холли Холмтой бүсээ хамгаалж, тулалдсан юм. Харин Холли Холмс хоёрдугаар үед Ронда Роузиг алдарт зүүн хөлнийхөө цохилтоор нак-аутанд оруулж ялалт байгууллаа. Эхний үеэс эхлэн Холли Холм зайгаа зөв мэдэрч, Рондаг хэд хэдэн удаа хүчтэй цохиод байсан. Улмаар хоёрдугаар раунд эхлээд хоёр минут орчим болж байхад нак-аутаар яллаа. Ронда Роузи ийнхүү UFC-ийн аваргын бүсээ алдаж байна.

Г.Билгүүн