Өнгөрсөн баасан гарагт Францын нийслэл Парис хотноо цуврал халдлага болсны улмаас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад хийх айлчлалыг хойшлуулаад байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-нд албан ёсны айлчлал хийхэээр өчигдөр орой мордлоо.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус нар тус тус бараалхана.