11-17-1

М.ЦЭЦЭГ

Сонгуулийн жилийн төсвийг УИХ–аар баталлаа. Агентлагуудыг нэгтгэх, тусгай сангуудыг татан буулгах зэрэг олонхүн дэмжих заалтуудаар өнгөлсөн ч төсөв дотор сонгуулийн нэлээд зардал бий.

Тодруулбал, Арван мянган айлдхамаатай 24 тэрбум төгрөгийг Ардчилсан намынхан өнгөрсөн аравдугаар сарын 26-нд гэнэт санаачлан төсөвттусгуулж чадлаа. Ойлгомжтой байдлаар тайлбарлавал, нийт 10 мянган цэрэг татаж, барилга, төмөр зам дээражиллуулж, цалинг ар гэрт нь өгөх юм байна. Үүнийгээ “Цалинтай цэрэг” хөтөлбөр хэмээн АН–ын даргаЗ.Энхболд нэрлээд эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга замыг нэлээд эрж хайсны эцэст төмөрзам, барилга дээр бэлэн болсон 10 мянган ажлын байрыг гадаадаас биш дотоодоосоо бүрдүүлэхээр болсон ньэнэ аж.

Нэгэнт шийдвэр нь гарч, 24 тэрбум төгрөг төсөвт байгаа учир ирэх оны хаврын цэрэг татлагаас өмнө буюунэгдүгээр сарын 1-ээс цэрэг татлага явуулж магадгүй байна. Учир нь УИХ–ын гишүүн Х.Баттулга хэвлэлд өгсөнярилцлагадаа “Гол санаа нь 10 мянган залуусыг цэрэгт шинээр татаж, төмөр зам, авто зам, барилга гэсэнтомоохон төслүүдээ урагшлуулъя гэсэн шийдэл юм. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цэрэг татлага эхэлнэ.Гурав, дөрөвдүгээр сараас цэргийн ангиудаар мэргэжил олгох сургалтууд явах юм. Ингээд газар гэсмэгц бүтээнбайгуулалтад шилжинэ” гэжээ.

Сонгуулиас өмнө цэргүүд ажилдаа орж, цалингаа авч эхлэх нь. Цалинг нь шууд ар гэрийнхэнд нь банкаар дамжуулж өгөх төлөвлөгөө ч бий гэнэ. Сонгуулиас өмнө 10 мянган айл, цаашлаад айл бүрийн ам бүл бэлэн мөнгөгар дээрээ авч таарах нь. Энэ нь Ардчилсан намынхны эдийн засгийн хямралаас аврах арга биш арван зургаан оных нь сонгуулийн пи-ар аж. Иргэд бэлэн мөнгөөр саналаа худалдаад сурчихсан ч гэлээ сонгуулиар мөнгө өгөх хориотой. Тэгэхээр цэрэгт хүүг нь татаж, барилга, төмөр зам бариулж, гэрт нь бэлэн мөнгө өгөх нь сонгуулийн сурталчилгааны нэг арга бололтой. Сонгуулийн энэхүү шоундаа 24 тэрбум төгрөг гаргахаар улсын төсөвт суулгасан нь башир арга юм. Тэгээд ч “Цалинтай цэрэг” хөтөлбөр зарим гишүүнд нь таалагдаагүй аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Бид зөв зорилгоо буруу арга замаар хэрэгжүүлж болохгүй! үнэт зүйл, зарчим, үзэл баримтлалаа санах!.Залуусаа их бүтээн байгуулалтад оролцуулъя, мэргэжил эзэмшүүлж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлье, ажлын байртай, орлоготой болгоё. Монголчуудын хийж чадах хөдөлмөрийн зах зээлийг хамгаалж, төсвийн хөрөнгө оруулалт, түүний үр өгөөжийг Монголдоо үлдээе гэдэг бол зөв бодлого. Гэхдээ цэрэг, армийн хэлбэрээр биш” хэмээн твиттер хуудастаа бичсэн байлаа. Олон залууг ажилтай, орлоготой болгох нь сайн санаачилга ч гэлээ зорилго нь буруу зүйл рүү чиглэснийг дээрх гишүүн ил хэлчихэж.